Украины армийн нисдэг тэргийг сөнөөжээ

img

Украины зүүн хязгаарын Снежное хотын ойролцоох Донецк хотыг эзлээд буй салан тусгаарлагч, босогч нар ардын армийн Ми-24 нисдэг тэргийг сөнөөсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэд Азовын тэнгисийн эргийн ойролцоо байрлах Украины хилчдийн хуаранг буудаж, хөнөөсөн байна. Ерөнхийлөгч Петр Порошенко хоёр долоо хоногийн өмнө Донецк хотыг армийхан эзэлж, бүрэн чөлөөлсөн хэмээн мэдэгдсэн юм.  Харин Украины Засаг захиргаа армийн Ми-24  нисдэг тэргийг сөнөөсөн явдалд Оросын эрх баригчдыг буруутгаж, иргэдээ хамгаалах нэрийдлээр эзлэн түрэмгийлж байна хэмээн буруутгасан байна. Тус улсын Ерөнхий сайд Арсений Яценьюк хэлэхдээ “Снежное хотын ойролцоо сөнөөгдсөн нисдэг тэрэг босогчдын тавьсан пуужин бус Оросоос харвасан пуужин хэмээн таамаглаж байна. Босогч нарын гарт нисдэг тэргийг сөнөөх чадалтай пуужин байхгүй гэдгийг баталж байна” гэжээ. Тус нисдэг тэрэгт армийн 12 дайчин, хоёр эмч явж байсан хэмээн Батлан хамгаалахын сайд Валерий Гелетея хэвлэлийнхэнд уламжилжээ.

б

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huarang buudaj .hunuusun bna :
yug hunuusun yum bee huarang delbelsen bna yumuu uguidee nuraasan bn geh bh da orchuulmaraa bolson yuma unshmaraa ayd l daa kkkk
2014-07-16
huarang buudaj .hunuusun bna :
yug hunuusun yum bee huarang delbelsen bna yumuu uguidee nuraasan bn geh bh da orchuulmaraa bolson yuma unshmaraa ayd l daa kkkk
2014-07-16
зочин:
ukrain orosiin nutag ruu buudaj hun alj bolj baihad harin ch zuulun baigaam bishuu
2014-07-16
rusi:
stinger zagvaryn puujinguud partizany daichdyn undsen zevseg shuu dee. anu-n buteesen ene puujinguud haa saigui bgaa. afganistany daind orosuudyn ongots nisdeg tergiig mun ch olnyg unagaaj bsan daa.
2014-07-16