Москвад метроны осол гарч, 21 хүн амиа алдлаа
Москвагийн Арбатско-Покровская чиглэлийн “ANF-23” метро өчигдөр 17.00 цагийн орчимд замаасаа хазайж осолдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ.
й
Гэнэтийн ослын улмаас 21 хүн амиа алдаж, 120 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Метро замаасаа хазайж, гэрэл унтрахад жолоочийн хэсгээс хар утаа суунаглаж байсан хэмээн гэрчүүд мэдээлж байна.
й
Москвагийн аврах албаны мэдээлсэнээр “Метро дахин ашиглах боломжгүй болсон. Осол ямар шалтгаанаар гарсаныг тодруулахаар ажиллаж байна” гэжээ. Хөндлөнгийн гэрчүүдийн мэдээлсэнээр зорчигчдын аврах ажиллагааг яаралтай явуулаагүй. Осол гарсан гэх дуудлагаас 30 минутын дараа аврагч нар ирсэн нь олон зорчигч амиа алдахад нөлөөсөн гэв.
й
Тус улсын зам тээврийн яамны сайд Вадим Николаевич “Метро ямар шалтгаанаар осолдсоныг тогтоогоогүй байгаа ч террорист халдлага биш” хэмээжээ.
й
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ