Малала охин Нигерийн Ерөнхийлөгчтэй уулзав

Тэрбээр хулгайлагдсан охидын гэр бүлтэй уулзаж, НҮБ болон олон улсын байгууллагуудаас тусламж хүсэн, Нигерийн Ерөнхийлөгчийг ямар ч ажиллагаа явуулахгүй байна хэмээн буруутгасан билээ.
Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Гүүдлак Жонатан өчигдөр 17 настай Малала охиныг хүлээн авч уулзсан тухай “Ройтерс” агентлаг мэдээлэв.
Ерөнхийлөгч хулгайлагдсан охидыг энэ сардаа багтаан суллахаа Малала охинд амласан байна. Гүүдлак Жонатан тус уулзалтын дараа Чибок тосгонд айлчилж, хулгайлагдсан охидын ар гэрийнхэнтэй уулзсан тухай “The newspaper” мэдээлэв.
Нигерийн армийнхан охидын байршилыг илэрүүлсэнээ мэдэгдэж, АНУ-ын тусгай багтай энэ сарын 24-нд цэргийн ажиллагаа явуулахаа хэлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ