Маугли хүүгийн адал явдлаар кино хийнэ

img

Нобелийн шагналт Их Британийн нэрт зохиолч Редьярд Киплингийн 1895 онд бичсэн “Маугли” хэмээх зохиол 1967, 1994 онуудад хүүхэлдэйн кино болон дэлгэцнээ гарсан юм. Тэгвэл “Disney” кино компани Маугли хүүгийн адал явдлаар “The Jungle Book” хэмээх уран сайхны кино хийхээр болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Тус бүтээлд Холливуудын жүжигчин Скарлет Йохансон болон Лупита Нионго нар тоглох бол Маугли хүүгийн дүрд Энэтхэгийн залуу жүжигчин 10 настай Нель Сэти хэмээх хүү тоглохоор болжээ. Киноны зураг авалт Шинэ Зеланд, Канад, Лондон хотод үргэлжлэх аж.

Йохансон энэ бүтээлийнхээ тухай “Би бага байхаасаа адал явдалд дуртай байсан. Аав минь 10 настай байхад минь Маугли хүүгийн ээдрээт амьдралын тухай ярьж өгдөг байсан. Би энэ бүтээлд тоглохдоо баяртай байна” гэж хэлжээ.

Хүүхэлдэйн кинонд халамжит Балу баавгай, эрэлхэг зоригт ирвэс Багира, хорон санаат Ширхан барын тухай гардаг бол тус кинонд Маугли хүүг ширэнгэн ойгоос олж, энгийн амьдрал хэрхэн дасч буй  тухай өгүүлэх гэнэ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ