Сүүж, Жигүүр, Болор амралтын газруудыг дуудлагаар худалдана
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 6 дүгээр сарын 07-ны өдийн 183 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор Төрийн өмчит хуулийн этгээдийн хөрөнгөд бүртгэлтэй жагсаалтад дурдсан амралт, сувиллын газрын эд хөрөнгийг газар эзэмших, ашиглах эрхийн хамт нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэсэн билээ.
й
Дээрх шийдвэрийн хүрээнд эхний ээлжинд Гаалийн ерөнхий газар мэдэлд байсан "Саам", "Жигүүр", “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ний мэдлийн “Болор” амралтын газрыг нээлттэй дуудлага худалдаагаар худалдахаар болжээ. Дуудлагын худалдаанд оролцох иргэдийн хүсэлтийг энэ сарын 29-ний өдрийн 10:00 цаг хүртэл Төрийн өмчийн хорооны 417 тоотод хүлээн авах бөгөөд хугацаа хоцорсон тохиолдолд хүсэлтийг хүлээн авахгүй аж.
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт, дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх болон аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтаас бүрдэх гэнэ.Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар худалдан авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлөх нөхцөлтэйгээр дуудлага худалдаанд оролцох юм байна.
й
Худалдах барилга, байгууламжийн талаарх мэдээлэл, дуудлагын худалдааны журам, худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг Төрийн өмчийн хорооны www.spc.gov.mn вэб хуудас болон Төрийн өмчийн хорооны 422, 417 тоот өрөөнөөс очиж авах боломжтой. Мөн 263911, 261692 дугаарын утаснаас тодруулж болох юм байна.
бый
Дашрамд дуулгахад, доорхи амралт сувиллын газруудыг цогцолбороор дуудлага худалдаанд оруулж, нээлттэй худалдаалах шийдвэрийг гаргасан юм. ыД/д |
Эд хөрөнгийн цогцолбор |
Байршил |
Ашиглалтад орсон он |
Балансын үнэ (мян.төг) |
Эзэмшигч хуулийн этгээдийн нэр |
1 |
Болор амралт |
Налайх дүүрэг |
1984 |
410,766.5 |
“Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК |
2 |
Зорчигчдын амрах цогцолбор |
Багануур дүүрэг
2010
313,864.5
“Багануур АЗЗА” ТӨХК3
Горхи мэлхий хад амралтНалайх дүүрэг
Тэрэлж
2002
488,342.7
Гаалийн ерөнхий газар4
Саам амралтБулган аймаг Хангал сум
2004
27,703.7
Гаалийн ерөнхий газар5
Жигүүр амралтСэлэнгэ аймаг Алтанбулаг сум
2003
40,783.1
Гаалийн ерөнхий газар6
Доргонт амралтТөв аймаг Баянчандмань сум
2009
199,900.3
Мал хамгаалах сан7
Сэргээн засал сувиллын цогцолборУлаанбаатар
Хан-Уул дүүрэг
10 дугаар хороо
2005
4,320,440.3
Иргэний нисэхийн ерөнхий газар8
Горхи амралтын газарНалайх дүүрэг Горхи Тэрэлж
1992
81,885,6
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Дүн5,801,801.1
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ