Обама хоёр охиныхоо нэрийг далан дээрээ шивүүлжээ
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн амралтын өдөр “The Ellen” шоунд биечлэн оролцож чадаагүй ч видеогийн тусламжтай оролцож хувийн амьдралынхаа тухай дэлгэрэнгүй ярьсан тухай “Hollywoodlife.com” мэдээллээ.
Обама нэвтрүүлгийн үеэр 2009 онд Ерөнхийлөгч болсоныхоо дараа хоёр охин Малиа болон Саша нарынхаа нэрийг далан дээрээ шившүүлсэн тухайгаа хэлсэн байна.
Тэрбээр “Охид минь миний хувьд үнэ цэнэтэй. Тэд миний баяр баясгалан. Би тэдний төлөө амиа өгөхөд ч бэлэн” гэж хэлжээ. Хөтлөгч Ерөнхийлөгчөөс шивээсээ үзүүлэхийг хүссэн ч тэрбээр татгалзсан байна.
Обама 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар эмэгтэй хүн ялалт байгуулбал “Sasha and Malia” гэх шивээсээ үзүүлнэ хэмээгээд “Эмэгтэй удирдагч АНУ-д хэрэгтэй байна. Эрэгтэй хүнээс дутахааргүй хүчирхэг эмэгтэйчүүд ямар их байна гээч” хэмээжээ.
f
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ