Яценьюк Донецк, Луганск хотуудад айлчлав
Украины Ерөнхий сайд Арсений Яценьюк зүүн хязгаарын Донецк, Луганск хотуудад албан бус айлчлал хийсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. Тэрбээр Донецк хотын хил орчимд байрлаад буй ардын армийн бие бүрэлдэхүүнтэй уулзсан бол Луганск хотын иргэдийн төлөөлөлтэй уулзжээ. Ерөнхий сайд салан тусгаарлагч, босогчдын гараас дээрх хотуудыг эргүүлэн авах цэргийн ажиллагааны үеэр хохирч, эх орноосоо дүрвэсэн хүмүүст тун удахгүй энх цаг ирнэ хэмээн амласан аж.
а
Армийхан энэ сарын эхээр Донецк хотыг бүрэн чөлөөлсөн бол Луганск хотод өнөөг хүртэл салан тусгаарлагч нартай тулалдаж буй. Хагас жилийн турш үргэлжилсэн дотоодын хямрал даамжирч улмаар зүүн хязгаарын хотуудад Оросын талыг баримтлагчид Засаг захиргааны байруудыг эзэлж, эрхээ тогтоосон билээ. Украины шинэ Ерөнхийлөгчөөр Петр Порошенко сонгогдсоны дараахан тэрбээр босогч нарт эзлэгдсэн хотуудыг эргүүлэн авахаа мэдэгдэж, цэргийн ажиллагааг эхлүүлсэн юм.
ө
НҮБ-ын дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дэд комиссар Антонио Оливейра хэлсэнээр “Украины зүүн хязгаарын хэд хэдэн хотоос хамгийн багадаа 750 мянган иргэн эх орноосоо дүрвэсэн” аж. Тэдний ихэнх нь Оросын Ростов мужид байршаад буй.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ