Амиа золиослогч бөмбөг дэлбэлж 41 хүн амиа алдав
Афганистаны Пактика мужийн Ургун дүүрэгт амиа золиослогч этгээд халдлага үйлдсэний улмаас 41 хүн амиа алдсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Амиа золиослогч Ургун дүүргийн худалдааны төвд тэсрэх бөмбөг ачсан ачааны машинаа дэлбэлсэн гэв. Дээрх халдлагаас 35 минутын өмнө нийслэл Кабул хотод Засгийн газрын хэвлэлийн албаны ажилтнуудын сууж явсан автобусыг дэлбэлсэн байна. Цагдаагийнхан энэхүү хоёр халдлагын ард “Талибан” бүлэглэл байгаа хэмээжээ.
ө
Халдлагын улмаас 41 хүн амь эрсдэж, 67 хүн гэмтсэн гэдгийг Батлан хамгаалах яамнаас баталсан тухай “CNN” агентлаг уламжлав. 2012 оны аравдугаар сард Фаряб мужийн сүмд дэлбэрэлт болж 42 хүн амь эрсэдсэнээс хойш ийм их хохирол учруулсан халдлага гараагүй байсан юм. АНУ болон НАТО-гийн 50 мянган цэрэг энэ онд Афганистаныг бүрэн чөлөөлөх юм. Харин Ерөнхийлөгч Барак Обама Афганистаны ирээдүйд санаа зовж буйгаа илэрхийлээд шинээр сонгогдох Ерөнхийлөгчтэй цэрэг байршуулах асуудлаар уулзахаа мэдэгдсэн байна.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ