“Joint Sarex 2014” хамтарсан сургуулилт боллоо

img

Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хооронд Улаанбаатар хотноо 2006 оны долоодугаар сарын 11-ний өдөр байгуулсан “Нисэхийн эрэн хайх, авран туслах салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээр хийсэн аж. Уг хэлэлцээрийн дагуу ОХУ-ын Кемерово мужийн Журавлево тосгоны ”Танай” аэродромд  өнгөрөгч зургаадугаар сарын 29-нөөс энэ сарын 03-ны өдрүүдэд нисэхийн эрэн хайх, авран туслах ажиллагааны “Joint Sarex 2014” хамтарсан сургуулилт зохион байгуулагджээ.

йы

“Joint Sarex 2014” хамтарсан сургуулилтад Монголын талаас Зам, тээврийн яам, Батлан хамгаалах яам, Иргэний нисэхийн ерөнхий газрын холбогдох ажилтнууд, Онцгой байдлын ерөнхий газрын аврагч-шүхэрчид оролцсон бөгөөд Монголын багийг ИНЕГ-ын тэргүүн дэд дарга Ч.Нямсайхан, ОХУ-ын талаас Холбооны нисэхийн агент, түүний харьяа Баруун хойд, Алс Дорнодын тойргийн удирдлага, Сибирь, Камчатск, Сахалины тойргийн Нисэхийн эрэн хайх, авран туслах төвүүд, шуурхай удирдлагын оролцоотой багийг Холбооны нисэхийн агентын дэд дарга А.В.Ведерников нар тус тус удирдан оролцсон байна.

й

Монгол Улс, ОХУ-ын иргэний нисэхийн байгууллагууд, авран туслах албадын оролцоотой гурав дахь удаагийн хамтарсан сургуулилт “Joint Sarex 2014” ын үеэр уулархаг бүсэд Монголын багийн Ми-171 нисдэг тэргээр эрэн хайх, авран туслах ажиллагаа явуулах, усан гадаргуу дээр ОХУ-ын багийн Ми-8Т нисдэг тэргээр эрэн хайх, авран туслах ажиллагаа явуулах, аюулд өртсөн хүмүүсийг эрэн хайх, авран туслах ажиллагаа явуулах, эмнэлгийн ажилтнуудыг ослын талбарт шүхрийн тандем системээр буюу аврагчийн хамт буулгах ажиллагаа хийгджээ.

й

Сургуулилтын үеэр эрэн хайх ажиллагааг зохион байгуулах, нисэхийн эрэн хайх, авран туслах ажиллагааг зохицуулах төвүүдийн мэдээлэл солилцох, нислэгийн зөвшөөрөл олгох, үйл ажиллагааны харилцан уялдааг хангах дасгалыг хийсний зэрэгцээ аврах ажиллагааг Ми-171 нисдэг тэрэгнээс аврагчдыг олсоор буулгах, уулархаг бүсэд талбай сонгон буух,1500 болон 4000 метрийн өндрөөс аврагч-шүхэрчдийг буулгах, Ми-8 нисдэг тэрэгнээс тусламжийн бараа бүхий контейнерыг дүүжин тээврээр хүргэх, усан дээр аврах завь, аврагч-шүхэрчдийг буулгах зэрэг дадлагыг хийв. Сургуулилтад оролцсон хоёр нисдэг тэргээр 4 цагийн 13 удаагийн нислэг үйлдэж, 60 аврагч-шүхэрчнийг сургуулилтын талбайд буулгасан байна.

й

“Joint Sarex 2014” хамтарсан сургуулилтыг баримтжуулан баримтат кино хийх бөгөөд энэхүү баримтат кино, сургуулилтын мэдээллийг холбогдох байгууллагуудад сургалтын зориулалтаар дотоод ажлын хэрэгцээнд ашиглуулах юм байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ