Армийхан Луганск хотын олон нисэх буудлыг эзлэв
Украины зүүн хязгаарын Луганск хотын олон улсын нисэх буудлыг ардын армийн цэргийнхэн бүслэн хаасан тухай “Kiyvpost.com” мэдээллээ.
Тус цэргийн ажиллагааны үеэр долоон цэрэг амиа алдсан гэж Батлан хамагаалахын сайд Валерий Гелетея мэдэгдсэн байна.
Гэнэтийн ажиллагааны үеэр нисэх буудлаа алдсан Луганск хотын захирагч Валерий Болотов мэдэгдэл хийж, Петр Порошенко тэргүүтэй эрхмүүдтэй дайтахаа анхааруулсан аж. Тэрбээр “Эх газрыг минь зүгээр орхи. Эцсийн эцэст Порошенко чи ард түмнээ л алж байна” гэж хэлжээ.
Мөн армийнхан Донецк хотод байлдааны байдал зарлан хөл хорио тогтоосон тухай тус улсын Ерөнхий сайд Арсений Яценьюк мэдэгдсэн юм.
Харин “Бүгд найрамдах Донецк улс”-ын тэргүүн Денис Пушилин Украины телевиз, радиогийн сувгуудыг тус хотод цацахыг хориглосон тухай “ВВС” агентлаг уламжлав.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ