Брэдли Купер: Жолигийн уруул надад таалагддаг

img

Өнгөрсөн онд “Хамгийн сайхан залуу” өргөмжлөлийг хэд хэдэн хэвлэлээс хүртээд амжсан жүжигчин Брэдли Купер ирэх сар худалдаанд гарах “ELLE” сэтгүүлийн нүүр хуудсыг чимжээ. Тэрбээр “The Hangover”, “limitless”, American Hustle”, “Silver Linings Playbook” зэрэг кинонд гол дүр бүтээж нэрд гарсан юм.

5

-Брэдли Купер, амьдрал сайн уу?

-Амьдрал минь цагийн зүү адил хурдтай, хэтэрхий хурдтай явж байна. Хааяа бүхэл бүтэн нэг өдрийг алгасаад ч явж байх шиг.

5

-Сонирхолтой юм. 2009, 2011 онуудад дэлгэцнээ гарч, нийт 142 сая ам.долларын ашиг олсон “The Hangover” буюу “Шарталт” киноны гуравдугаар анги нээлтээ хийхээр төлөвлөж буй. Нэг зүйлийг асуумаар байна. Та ахлах анги, коллеж, их сургуульдаа “Шарталт” дээр гардаг шиг үйл явдалтай нүүр тулж байсан уу?

-Үнэнийг хэлэх үү. Тийм. 28 настай байхдаа Эдвард хэмээх их сургуулийн найз минь хуримаа хийх тухайгаа надад хэлж, сүйт залуугийн гэрчээр оролцохыг хүссэн. Би ч дуртайяа хүлээн авч ногоон билүү, шар өнгийн хослол өмссөн юм. Найз минь ганц бие залуусын үдэшлэг хийхээ хэлээд, галзуу гэсэн хэдэн залуусыг цуглуулахыг надаас хүссэн. Би их сургуульд байхдаа зохион байгуулагч гэх хочтой байлаа. Хаана л үдэшлэг цэнгээн, охид байна би тэнд байдаг байсан. Одоо бодоход хайран цаг хугацаа. Тэгээд л сүйт залуугийн хүсэлтээр спорт, урлаг, бизнес гээд л бүхий л салбарт амжилттай яваа таван найзаа цуглуулаад Шанхайд шоудаж билээ. Харин маргааш нь сэрсэн чинь сүйт залуугийн баруун нүд хөхөрчихсөн, хоёр найзын минь хувцас бүхэлдээ цус болчихсон байсан. Бид  юу болсныг санахыг хүссэн ч өнөөг хүртэл санахгүй хэвээр л байна. Хөгжилтэй нь хуриман дээр нь хөхөрсөн нүдтэй сүйт залуу авчирсан явдал миний амьдралын хамгийн аймшигтай дурсамж.

5

-Тэгвэл “Шарталт” кинонд тоглоход өнгөрсөн дурсамж сэдрээд их л хэцүү байж дээ?

-Тийм шүү. Би хааяа хэдэн хундага вино шимж суухдаа тэр үеийг дурсч, тэнэг хүн шиг л инээдэг. Даанч юу ч санадаггүй. /Инээв/

6

-Сүйт залуугийн нүд, цусаар будагдсан хувцас. Бодоход л аймаар байна. Нээрэн өнөөг хүртэл санахгүй байгаа гэж үү. Кинон дээр өмнөх өдөр та нар үл мэдэх хар тамхи хэрэглэсэн байдаг. Арай тийм явдал тохиолдсон юм биш биз?

-Магадгүй л юм. /Инээв/ Тэгэхдээ бурхан л мэдэх байх. АНУ-ын хууль хатуу шүү, залуу минь. Хар тамхи хэрэглэсэн гэх шалтгаанаар хагас жил гудамж цэвэрлэхийг хүсэхгүй байна.  Залуу насаа хөгжилтэй бас адал явдалтай өнгөрүүлсэндээ баяртай байна. Одоо үеийн залуус юуны төлөө цаг наргүй хичээллэж байгаа нь гайхмаар. Залуу нас гэдэг чинь инээд хөөр, адал явдлаар цэнэглэгдэж байдаг юм. Хичээл бол тархинд л хэрэгтэй шиг залуу нас таны биед хэрэгтэй.

 6

-Та сүүлд “American Hustle” буюу  “Америк маягийн дээрэм” кинонд Холливуудын халуухан бүсгүйчүүдийн нэг Женнефир Лауронстай хамт тоглосон. Лауронс нэг хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ “Брэдли Купер  бол эмэгтэйчүүдийн зүүдний ханхүү” гэж хэлсэн?

-Гайхалтай. Хөгжилтэй юм. Өөрийнхөө тухай бусдын амнаас сонсохоор би бага зэрэг айдаг. Яанаа, тэд намайг юу гэж хэлэх бол гээд л элдэв бодол төрдөг.

6

-Саяханаас таны хайр дурлалын асуудал олны анхаарлыг татаж эхэлсэн. Өөрөөсөө 18 насаар дүү, Их Британийн загвар өмсөгч Сьюки Уотерхаустай үерхэх болсон гээд л. Та найз бүсгүйгийнхээ аль хэсэгт дуртай вэ?

-Миний хувийн амьдралд хошуу дүрдэг папарацичдыг үзэн ядаж байна. Би дурлаж болохгүй гэж үү. Лауронсын хэлдгээр зүгээр л эмэгтэйчүүдийн зүүдний ханхүү байх ёстой хэрэг үү.

6

-Холливуудын ододоос хэнийг үнсэхийг хүсч байна?

-Эмэгтэй биз дээ.

7

-Тиймээ. Та арай ижил хүйстэн биш биз дээ?

-Яалаа гэж. Чи өөрөө эмэгтэй ододоос хэнийг үнсэхийг хүсч байна гэж асуугаагүй шүү дээ. Тэгэхээр нь л би. /Инээв/

6

-Уучлаарай. Асуултаа дахиад асууя. Холливуудын эмэгтэй ододоос хэнийг үнсэхийг хүсч байна?

-Анжелина Жоли. Түүний бандгар зөөлөн уруул надад таалагддаг. Хэзээ нэгэн цагт Жолитой хамт кинонд тоглох байлгүй дээ. /Инээв/

7

-Та энэ жил 39 нас хүрнэ. Одоо хүртэл тогтсон амьдрал хүүхэд бол бүр сураггүй. Энэ тухайгаа?

-Хааяа эр хүнийхээ хувьд ийм дорой байгаадаа харамсч, сэтгэлээр унадаг. Тэгэхдээ ганц бие амьдрал минь жилийн өмнө төгсгөл болж Брэдли Купер гэх гоонь эр найз бүсгүйтэй болсон. Тиймээс одоогоор сэтгэлээр унахгүй л байна. Тэгэхдээ гал шиг дүрэлзэж буй хайр минь маргааш ч борооны усанд унтрахыг үгүйсгэхгүй.

6

-Сайхан хэллээ. Яг л Шексперийн уянгалаг шүлгүүд адил?

-Баярлалаа. Бас хүүхэдтэй болохыг хүсч байна.

 6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ