Ассад тангараг өргөв
Гурав дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдож буй Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өчигдөр тангараг өргөсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тангараг өргөх ёслолын үеэр гэмт хэрэг, халдлага гаргахгүй байх үүднээс нийслэл Дамаск хотод 5000 гаруй цагдаа, хүчнийхэн хамгаалалтад гарсан байна. Тэрбээр ард түмэндээ хандаж эх орноосоо дүрвэсэн иргэдээ эргүүлэн татаж, хүчгүйдэж газар унасан эдийн засгаа дээшлүүлэхээ амлажээ. Ассад Сирийг иргэний дайнаас ангижрахын тулд АНУ бус ОХУ-тай илүү ойр ажиллана гэдгээ мэдэгдэж тус улсын Ерөнхийлөгч В.Путины хүсэлтээр ирэх аравдугаар сард Орос улсад айлчлахаа дуулгажээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Башар аль Ассадад баяр хүргэж, ард түмнээ хүндэтгэдэг агуу удирдагч болохыг ерөөжээ. Харин тангараг өргөх ёслолын үеэр нэг эмэгтэй Дамаск хотын Эль-Майдан дүүргийн жимсний захад бөмбөг дэлбэлж, хоёр хүний аминд хүрчээ.
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ