Бяцхан ханхүүг “People” сэтгүүл онцлов
Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Уильям болон Кейт Миддлтон нарын хүү, ханхүү 11 сартай Жорж Александр Луиг алдарт “People” сэтгүүл онцолж, шинэхэн дугаарынхаа нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ханхүүгийн зурган дор “Эгдүүтэй хаан” хэмээн бичсэн аж. “People” сэтгүүлийн эрхлэгч Лоррэн Кэнди “Их Британийн баяр хөөр, аз жаргал бяцхан ханхүүд төрсөн өдрийн баярын мэнд хүргье. Агуу удирдагч болохыг ерөөе” хэмээн сэтгүүлийн нээлтийн үеэр хэлжээ.
а
Энэ сарын 27-нд бяцхан ханхүү нэг нас хүрэх юм. Лондончууд ханхүүгийнхээ төрсөн өдөрт зориулж томоохон хэмжээний парад зохион байгуулахаар төлөвлөж буй. Өнгөрсөн сард Жорж хунтайжийг Британийн “Vanity Fair” сэтгүүл онцолж, зургаар нь мөн адил хавтасаа чимсэн билээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ