Улс даяар цахилгааны хязгаарлалт хийгдэнэ

img

ОХУ-аас цахилгаан эрчим хүч импортолдог 220 килоВольтын агаарын шугамын хүчдэлийг салган засвар хийж байгаа тул хэрэглээний оргил цагуудаар чадлын дутагдалд орох тохиолдолд Диспетчерийн үндэсний төв ХХК-аас долдугаар сарын 16-25-ны өдрүүдэд улс даяар цахилгаан эрчим хүчний богино хугацааны хязгаарлалтыг хэсэгчлэн хийж болзошгүйг нийт ард иргэдэд сонордууллаа.

УБЦТС ХК-ийн үйлчилгээний хүрээнд багтдаг нийслэл болон Төв аймгийн зарим сумдад дараах хуваарийн дагуу цахилгааныг хязгаарлаж болзошгүй тул хэрэглэгч Та бүхэн энэ хугацаанд хэрэглээндээ зохицуулалт хийхийг санууллаа.

ы

Хязгаарлах цаг

Хэрэглэгчдийн байршил

08:00-10:00

БЗД12, 15-р хорооллын зарим хэсэг, Бөхийн өргөө орчимд

СБД 40, 50 мянгатын зарим хэсэг

ХУД Үйлдвэр комбинат

БГД 2, 3, 4, 10-р хорооллын зарим хэсэг, Төмөр зам

СХД Баянхошуу, 1-р хороолол

Төв аймаг баруун талаарх САА-ууд

10:00-12:00

БЗДГачуурт, Цагаан даваа, Ганц, Худаг, ШУТИС-КТМС, 12, 15-р хорооллын зарим хэсэг

СБД Автобус-3 компани орчим, 5-р хорооллын урд хэсэг, 220 мянгат, Зуун айлын хойд хэсэг, 2, 3, 6, 7 буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх

ЧД Хайлааст, Чингэлтэй, Зүрх-Уул

ХУД 120 мянгат, ХААИС, Зайсангийн амны зарим хэсэг, 19-р хороолол, Яармаг, Нисэх

12:00-14:00

БЗД12, 15-р хорооллын зарим хэсэг, Замын цагдаагийн газар, Нарантуул зах, Алтан-Өлгий, Цайз, Шар хад, Да хүрээ

Төв аймаг Зуунмод сум, Жаргалантын амны зарим хэсэг

ХУД АПУ ХХК, Арьс ширний үйлдвэр, Ноосны үйлдвэр, Ээрмэлийн үйлдвэр, Эрэл ХХК, Говь үйлдвэр, ДЦС-3 ХК-ийн хойд хэсэг, Яармагийн 1, 2-р буудал орчимд, Арцатын гудамжууд, 41, 34-р сургуулиуд, Нүхтийн ам

БГД Гурвалжингийн гүүрнээс урагш гол хүртэл, Төмөр замын хэсэг

СХД 5 шарын орон сууцнууд, 12-р сургууль, Гал унтраах анги, ангийн орон сууц, 184, 164-р Цэргийн ангиуд, МонЧехМет ХХК, Сүлжмэлийн үйлдвэр, Хангай зах, Тоосгоны үйлдвэр орчим, Монос эмийн үйлдвэр, Сонсголон, Төв бараа бааз, Түүхийн эдийн бараа бааз, Орбитын орон сууц, Дэвшил ХХК, ГЖүГ з/б, Бүрд, АТЦ, Хөсөг, Их үүсгэл, Туул ХХК-иуд

14:00-16:00

БЗДХонхорын гэр хороолол, Чулуут, Хүрэл тогоот, Скай резорт,

РЦНК-ийн баруун талын хорооллууд, Чингис зочид буудал, 12, 15-р хороолол, Цагаан даваа, Ганц худаг орчим

СБД 40, 50 мянгат, Төмөр замын зарим хэсэг, УБИС, Нэгдүгээр амаржих газар, Төв шуудангийн арын хэсэг, Хангарьд ордон орчимд, МУИС-4, МУИС-2, Хүүхэд залуусын хөгжлийн төв

ХУД Цэнгэлдэх хүрээлэн орчим, Зуун айлын зарим хэсэг

СХД Баянхошуу, 1-р хорооллын зарим хэсэг, 1-р хорооллын замын урд хэсэг

Налайх дүүрэг, Төв аймаг Баянцагаан, Баянчандмань сум, Багахангай

16:00-18:00

БЗДАмгалангийн тал хэсэг, Өгөөмөр техникийн захын урд хэсэг, 12, 15-р хорооллын зарим хэсэг, 13-р хороолол, 16-р хороолол, Офицеруудын ордны зүүн болон зүүн урд хэсэг

СБД 40, 50 мянгатын зарим хэсэг, УБИС, Нэгдүгээр амаржих газар

ХУД Цэнгэлдэх хүрээлэн орчим

СХД Орбит, 22-ын товчоо, 05, 151, 158, 164, 013-р Цэргийн ангиуд, 25-р бааз, Чулуун карьер, Хүнс ББ, Баянголын ам, Толгойт, 65-р сургууль, Монгол эд ХХК, Савангийн үйлдвэр, Гахайн завод, Нефьт бааз, орон сууцнууд, Мах импекс, Гурилын үйлдвэр

Налайх дүүргийн зарим хэсэг

18:00-20:00

БЗДГачуурт

ЧД Усан сан, ногоон зоорь, Нохойн сургууль орчмоор, Нохойн сургуулийн хойд хэсгээр, Дэнжийн 1000, Хайлааст

ХУД Яармагийн 1, 2-р буудал, Арцатын гудамж, 41, 34-р сургуулиуд, Нүхтийн ам, Нисэхийн дэнж

БГД 2, 3, 4, 10-р хорооллын зарим хэсэг

СХД 1-р хорооллын зарим хэсэг

Төв аймаг Зуунмод, Сэргэлэн сум, Жаргалантын ам,

20:00-22:00

БЗД12, 15, 16-р хорооллын зарим хэсэг, Цагаан даваа

СБД 40, 50 мянгатын зарим хэсэг, 2, 3, 6, 7 буудал, Дамбадаржаа, Бэлх, Сэлх

ЧД Чингэлтэй, Хайлааст

ХУД 120 мянгат, Оргил рашаан сувилал, Удирдлагын академийн орчимд

СХД Рашаант, Баянхошуу, Геологийн лабораториос зүүн тийш Менгеогийн орон сууц хүртэл, Хилчин, Тоосгон орчимд, 1-р хорооллын зарим хэсэг, 1-р хорооллын замын урд хэсэг

Налайх дүүргийн зарим хэсэг

Жич: УБЦТС ХК-аас хийж буй засварын ажилтай холбогдуулан хийж буй таслалтууд энэ хуваарьтай холбогдолгүй бөгөөд  дэлгэрэнгүй мэдээллийг Диспетчерийн үндэсний төвийн 70041778 дугаарын утаснаас авах боломжтой юм байна.

ы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

,,,,,,,,,:
хийгдэж болзошгүйг анхааруулсан байна...
2014-07-19
борчи:
за одоо энэ оху хараат байхаа болье оо
2014-07-18
hunnu:
bu*as hamaaraltai amidrah ch gej dee...
2014-07-17
зочин:
саяхан гэнэт цахилгаан тасарснаас телевиз улаан өнгөтэй болчихоод байгаа.хүмүүсээ тв-ээ хамгаалж унтрааж байгаарай.
2014-07-17