Осолд орсон хүмүүс наадмын өмнө эмнэлгээс гарчээ
Өнгөрөгч зургаадугаар сарын 21-ний өглөө Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу ирж явсан хот хоорондын автобус осолдож, зургаан хүн газар дээрээ нас барсан хэрэг гарсан билээ.ы
Тухайн үед хүнд болон хүндэвтэр гэмтэлтэй 29 хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтсэн бөгөөд тус эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч захирал Р.Энхсайхан “5-6 хүнд яаралтай мэс засал хийх шаардлагатай” гэж мэдээлж байсан юм.
ы
Тэгвэл тэдгээр хүмүүс баяр наадмын өмнө эмчилгээгээ дуусган эмнэлгээс гарсан аж.
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ