Йинглакт гадаадад зорчих зөвшөөрөл өгчээ
Тайландын экс Ерөнхий сайд Йинглак Чинавата төрийн эрхээс буусаныхаа дараа армийн удирдлагууд түүнийг хилийн дээс алхахыг хориглож, гэрийн хорионд хорьсон юм. Засгийн эрхийг аваад буй армийнхан экс Ерөнхий сайддаа гадаадад зорчих зөвшөөрөл өгсөн тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Армийн хэвлэлийн төлөөлөгч Уинтай Суварее хэлэхдээ “Йинглак өнгөрсөн сарын 22-нд гадаадад зорчих хүсэлт тавьсан. Түүний хүсэлтийг хүлээн авсан” гэжээ. Харин Йинглак өөрөөсөө гадна жилийн турш гэрийн хорионд байгаа төрсөн ах Такшин Чинаватыг удахгүй болох төрсөн өдрөөр нь долоо хоногийн хугацаатай Франц улсад аялуулахыг хүссэн байна. Тэрбээр "ах минь өндөр настай боллоо. Армийн удирдлагуудаас гуйж байна. Ахыг минь төрсөн өдрөөр нь дуртай хот руу нь долоо хоногийн хугацаатай аялуулахыг хүсье” гэж хэлжээ. Такшин энэ сарын 27-нд 65 нас хүрэх юм. Хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Одоогоор Такшинд гадаадад зорчих эрх олгоогүй” гэж мэдэгдэв.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ