Сүхбаатар дүүрэг шилдэгээ шалгаруулав
Найм дахь жилдээ зохион байгуулагдсан “Дээлтэй Монгол-2014” наадамд оролцож, Сүхбаатар дүүргээ төлөөлөн нүүдэлчин ахуйг монгол түмний хойч үе болох хүүхэд залуучуудаар төлөөлүүлөн харуулж, нүүдэлчдийн соёлыг наадамчин олонд сурталчласан шилдэг хороог өнөөдөр шалгарууллаа.
ый
Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдгээрийн урмыг сайшаах зорилгоор хороодын дунд зарласан “Дээлтэй Монгол-2014” наадамд шинийг санаачлан, зохион байгуулалт сайтай оролцсон шилдэг хороогоор 1-р байрт 16 дугаар хороо өргөмжлөл, мөнгөн шагнал, 2-р байрт 15 дугаар хороо өргөмжлөл, мөнгөн шагнал, 3-р байрт 7 дугаар хороо өргөмжлөл, мөнгөн шагнал гардаж, тусгай байрт 19 дүгээр хороо мөнгөн шагнал, 14 дүгээр хороо мөнгөн шагнал, 20 дугаар хороо мөнгөн шагнал, 4, 11, 17, 18 дугаар хороод тус тус мөнгөн шагналаар шагнагдсан байна.
й
Э.Насан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ