Малайзын агаарын тээврийн онгоц Украинд осолджээ

img

Малайзын агаарын тээврийн “MH17” онгоц  Амстердамаас Куала Лампур руу нисч явахдаа Украины Грабово хотод осолдсон тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Онгоцны сэгийг Грабово хотыг эзлээд буй салан тусгаарлагч нар олж, цагдаагийн газарт мэдэгдсэн гэж “Ukraine agency” мэдээлэв. Харамсалтай нь онгоцонд зорчиж явсан 295 зорчигч бүгд амиа алджээ. Харин Малайзын эрх баригчид онгоцны осолд Украины дотоодын хямрал буруутай хэмээн мэдэгдэж, салан тусгаарлагч нар онгоцыг пуужингаар харвасан гэжээ. Хоёр орны аврах баг амиа алдсан зорчигчдыг таниулах ажиллагаа явуулж эхэлсэн байна.

ө

“MH17” онгоцонд  Голландын 154, Австралийн 23, Малайзын, 11 Индонезын 1 хүн, Их Британийн 6, Германы 4, Бельги, Филиппин, Канадын 3 иргэн болон багийн 15 гишүүн зорчиж явж байсан хэмээн Малайзын тээврийн яамнаас мэдээлжээ. Дээрх осолтой холбоотойгоор Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Малайзын Ерөнхий сайд Нажиб Разакт эмгэнэл илэрхийлсэн аж.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
украин урьд нь оросын ту-154 онгоцыг сөнөөчихөөд уучлаарай бид нар андуурчжээ гээд л зүгээр өнгөрсөн, гадаадууд нь ч тоогоогүй, энэ удаад яахыг нь харъя байз. аягүй бол тэр салан тусгаарлагчид, оросыг гүтгэх санаатайгаар америкийн тусгай албаныхан, украины тэнэгүүд хамтарч малайзын онгоцоор тахил өргөсөн нь тэр байх шүү.
2014-07-18
зочин:
осолдсон биш пуужингаар харвасан, пуужинг украйны тал андуурч харвасан
2014-07-18
654654:
өмхий оросуудын хийж бгаа ажил
2014-07-18