Зун их хэргийг үүсгэх цаг...

img

Нүүдэлчин монголчууд хэзээнээс нааш дэлхий дэлгэнэсэн зуны урин дулаан цагт найр наадмаа хийж, баяр цэнгэлээ эдэлсээр ирсэн билэгт ард түмэн. Муухай наадам гэж хэзээ ч дуулдаж байсангүй. Харин төгс төгөлдөр наадам л гэж байлаа. Нэг л их цэнгэж жаргасан ард түмэн шиг л харагдана. Үнэхээр ч тийм. Яасан их баяр цэнгэлтэй, яасан чиг их аз жаргалтай нүүдэлчид вэ гээд гаднынхан гайхна. Бултаараа баярлахын сацуу эртнээс мөрдөгдөж ирсэн нэг журам байх юм. Тэр нь Марко Пологийн бичсэнчлэн, “Баяр цэнгэлийн сүүлийн өдрүүдэд ихэс дээдэс хааны өргөөнд найрлана. Дордос хийгээд гадны хүнийг хурилдайны босго давуулна гэж үгүй” хэмээсэн бол В. Рубрук, “Их хааны өргөөний гадаа их хааны алтан эмээл хазаар бүхий хүлэг гурав хоног өнжихийг азтай би алсаас харав” гэж бичиж байв. Рашид Ад диний “Судрын чуулган”-д бүүр тодорхойгоор “Наадамлаж найрлахын сацуу төрийн их хэргийг хэлэлцэх бөлгөө” гэжээ.

5

Тэгэхээр дээд дооргүй нохой гурав харагдтал ууж, дээлийнхээ энгэр заамыг хүү таталцатлаа найрлаж наадаад байдаггүй байжээ. Энгийн иргэд нь төрөөрөө омогшиж, үндэстнээрээ бахархаад наадаж байхад Монголын их хаад төрийн түшээ нар дорно зүгт Япон, Солонгос, өмнө зүгт Аннам, Арслан тивийг, өрнө зүгт Ромын папыг чичрүүлэх тухай яль шальгүй төлөвлөгөө хэлэлцэхийн сацуу дотооддоо өртөө улаагаа төгөлдөржүүлэх, өтгөс дордосоо хэрхэн өөд татах, Торгоны замыг хэрхэн яаж бүрэн хяналтандаа байлгаж эд агуурсын урсгал чөлөөтэй байлгах талаар зөвлөлддөг байжээ.

5

Их хаадын үеэс арай хожуухны наадам эвдэлцсэн нэгнээ эвлүүлэх, бутарсан бодлогоо нэгтгэхэд л зориулагддаг байж. Гадаа нь ардууд баяр наадмаа өргөнөөр тэмдэглэж байхад өргөөнд төрийн хэргээ нэг тийш болгон тус тусынхаа үүргийг хүлээн ирээдүйн үйл хэргийнхээ цаг товьёог тохирдог байж. Ингээд болзсон хугацаандаа, тохирсон үйл хэргээ бүрэн төгс гүйцэтгэдэг байсан хэрэг.

6

Монголын хууль гурав хоногийн дотор Алтан ордны Сарай, Арабын Багдад, Солонгосын хойг, ойн иргэд, өмнөдийн Самгарьд улсад хэрэгжиж байсны бас нэг нууц нь энэ. Өртөө улаа хэдий хурдан ч гэлээ гурав хоногийн хугацаанд зарлиг тушаал эзэнт гүрний өнцөг булан бүрт хүрнэ гэдэг юу л бол. Тэгэхээр найр наадмын далбаан дор хуралдаж байсан их бага Хурилдай цэнгэхийн сацуу төрийн үйл хэргийн гол зангилгааг шийддэг байжээ. Нөгөө талаар зуны цагт алив их хэргийг бүтээхээр цаг товлоход монгол хүний сэтгэлзүйн байдал бэлэн бус байдгийг эртнээс сайн мэддэг байсан нь анзаарагддаг. Халууны саруудад Монголын түүхэн үйл явдал ховор тохиож байлаа. Өвөл зуны 100 орчим градусын хэлбэлзэлтэй, далайн төвшинөөс 2000 метрийн өндөрлөгт оршдог, бэлчээрийн даац муутай, газар тариалан эрхлэх боломжгүй шахуу Төв азийн тэгш өндөрлөгийн энэ ард түмний дуртай улирал сэрүүний. Зун намрын дэлгэрт аль болох мал сүргээ таргалуулж байгалийн элдэв саад бэрхшээлийг сөрөн зогсоход бэлтгэлээ базаана. Лавтайяа  нүүдэлчид энэ нутагт оршин байх ахуйгаас хойш энэ заншил огтхон ч хувьсан өөрчлөгдсөнгүй. Зун бол төлөвлөгөөний улирал. Өвөл их үйл явдлын товчооны хэрэгжих үе. Томоохон дайн тулаан чухам энэ үед л өрнөж байлаа. Дийлэнх нь ялалтаар...

.

Харамсалтай нь бага хаадын үед энэ байдал өөрчлөгдсөн. Түүнээс хойш бүүр ч муудсан. Ноёдын үхэл чуулганд гэдэг үг үүнээс улбаатай. Уламжлал ёсоор хэрэг хэлэлцэх гэж найр наадамд ирсэн ноёдыг манжийн гар хөл бологсод цааш нь харуулж эхэлжээ. Монгол наадмын хөшигний ард монголчууд яаж эвлэлдэн нэгддэг байсныг гадныхан ойлгох хүртлээ олон зууныг үдсэн юм. Ойлгосон тэр цаг үе нь Монголын бууран доройтлын үе тохиосон юм. Богд хаан Монголын тулгар төрийг дахин бадруулах төлөвлөгөөг халхын хан вангуудтай Даншиг наадмын үе болон дараа дараагийн хэд хэдэн найрын үеэр сэм тохиролцож байлаа. Манжийн амбаны туршуулууд нэг их найрлаж наадсан, согтуу голдуу монголчуудаас хэтийн төлөвлөгөөг нь тандаж мэдээгүй юм. Ингээд л дүн өвлөөр Сандо амбан суудлаасаа мултарч Монголчууд 200 жил алдагдсан тусгаар тогтнолоо эргүүлэн авсан юм. Зун цаг наадмаар дамжуулан монгол түмний эвлэрэл, нэгдлийн үүсгэл. Өвөр зуураа толхилцоод байгаа манай дээдчүүд эрхбиш нүүдэлчдийн цус бий хойно найр наадам хэсэнгээ ирээдүйн хэрэг зориг дээрээ эвлэлдэн найрамдах болтугай.

.

Н.Бадамжав             

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
odoo unuu tsagt yaj hor nairuulhaa yrj baigaa baihdaa hairan saikhan ard tumnii tsagaan tsailgan setgeliig mun ch ovjin ashiglaj chadaj bnaa
2014-07-20
bid shuu:
shan niitlel bichjee... manai ard tumen zayatai ard tumen tmees ard tumnii zaya tushij bodlogo bolgon n zuw bj heregjih boltugai...tum buhniig buruu zuruuger haraad bwal bidend uurt l muu bna bh..
2014-07-20
зочин:
одоо бол хэн нэгнийгээ яаж доош хийхэв, яаж монго олж бугдийг нь идэх вэ ! гэж найрлаж байгаа байх даа! юун эх орон , ард тумэн
2014-07-19
гого:
их сайхан зүйлийг түүхтэй холбон бичсэнд баярлалаа. үнэндээ энэ сайхан зөв үзэл санааг найрлаад хэсээд амраад явсан 76 болон бусад дарга нар унших уу гэвэл үгүй ээ завгүй байсан гэж хариулна даа. хөөрхий төрийн түшмэлүүд улс орноо ард түмнээ хэзээ нэг бие сэтгэлийг нь амар амгалан жаргаах бол доо...ядаж ухаантай хүний бичсэн зүйлийг уншаад би тэгж бодож б.на энээ тэрээ гээд худлаа яриасай ха ха ха
2014-07-19
ganbaa:
bayrlalaa saihan tvvh bn .vnendee bi huwidaa deedesvvded mash in buhimdaj yawah bolson ulasiin tusgaar togtnol mini ganhaad ehleh shig sanagdaad bh yum. nariin tumur zam tawina gedeg tusgaar togtnoloo arilgah tom balluur hudaldaj awahtai l adil sanagdah yum deedesvvd mini bayariinhaa umunu yu l hiichihewdee.
2014-07-19
zuv shuu:
iim saihan zuv uzel bichsend talarhaj bna. bayarlalaa
2014-07-18
solongo:
sain bna manai ah goy bichjee badmaa ahdaa amjilt hvsey
2014-07-18
mgl hun:
76 un*sai daa
2014-07-18
hongoroo:
odoo l hiij avahgui bol monooh huitnii uliral oirtood l bna shvv
2014-07-18