Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулав
Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай бороо орж, Хэнтэй нурууны ар зүүн хажуугаас усжих Хэрлэн голын эх, Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт , Хангай нурууны өврийн Байдраг, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-25 см, Хэнтэй нурууны баруун хажуугийн Туул голын адаг болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг орчмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5 см орчим нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 10-15 см даван үерлэж байгаа аж.
й
Иймд иргэд бага насны хүүхдийг гол ус руу явуулахгүй байх, согтууруулах ундаа хэрэглэсэн үед гол усанд орохгүй байх, хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлэх, гол ус гатлахдаа баталгаатай зам, гүүрээр зорчих, дуу цахилгаантай бороо, аянганы үеэр гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гар утсаа салгах, гар утсаар ярихгүй байх, гэрийн өрхийг бүтээх, үерийн ус зайлуулах суваг шуудуу татаж аюулгүй байдлаа хангаж, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас онцгойлон анхааруулж байна. й П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ