Нельсон Мандела энэ өдөр мэндэлжээ

img

Өмнөд Африкийн мөнхийн удирдагч  гэгддэг Нельсон Мандела 1918 оны долоодугаар сарын 18-нд Мвезо гэх тосгонд айлын 13 дахь хүүхэд болно мэндэлжээ. Тэрээр өнөөдөр 96 нас зооглож буй. Өмнөд африкчууд мөнхийн удирдагчийнхаа төрсөн өдөрт зориулж нийслэл Претори хотод баярын парад зохион байгуулсан тухай “ВВС” агентлаг мэдээлээ. Тус баярын арга хэмжээнд ойролцоогоор сая орчим иргэн оролцож гартаа “Бурхны хүү минь эх орондоо хүрээд. Ээждээ хүрээд ир” гэж бичсэн цаас барьцгаасан байна. Мандела гурван удаа гэрлэж байсан бөгөөд нийт зургаан хүүхдийн эцэг юм. Хүүхдүүд нь эцгийнхээ төрсөн өдөрт зориулж Мвезо тосгонд таван метрийн өндөртэй хүрэл хөшөөг сүндэрлүүлсэн байна. Өмнөд Африкт Нельсон Манделагийн дурсгалд зориулж нийт 10 хөшөөг сүндэрлүүлсэн тухай эхнэр Граза Машельтай хэвлэлийнхэнд ярьжээ. Граза Машельтай нь Манделагийн гурав дахь эхнэр юм. Тэд 2000 онд албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлсэн билээ. Сонирхуулахад дэлхийн шилдэг “Google” компани Нельсон Манделагийн 96 насны төрсөн өдөрт зориулж нүүр хуудастаа зургийг нь байршуулжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhh:
mandela chin ene onii eheer nas baraad orshuulgand obama oroltsoo biz dee. uun 96 nas hurch bui ene ter gej hudlaa bicheed bnnaa
2014-07-18