Малала охины хөргийг зуржээ
Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцэгч, өсвөр насны идэвхтэн Юсафзай Малала охины хөрөг зургийг Британийн нийслэл Лондон хотод байрлах Үндэсний өв соёлын галерейд байрлуулжээ. Энэхүү хөрөг зургийг нэрт зураач Жоннатхан Юео зурсан байна. Тэрбээр хамгийн сүүлд гүнж Кейт Миддилтоны хөрөг зургийг зурсан юм. Хөрөг зурагт Малала охин лалын шашинтай эмэгтэйчүүдийн ёс заншлын дагуу үс болон биеэ бүрхсэн ягаан өнгийн өмсгөл өмссөн байгаагаар зурагджээ. Малала өөрийнх нь хөргийг зурсанд талархалаа илэрхийлээд тун удахгүй очихоо амласан байна. Тэрбээр хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн хулгайлсан 200 гаруй сурагч охидын гэр бүлтэй уулзахаар Нигерт ирээд буй.
ө
Тус галерейд дэлхийн өнцөг булан бүрт нэр алдар нь түгсэн эрхмүүдийн хөрөг зураг байршдаг юм. Малала охины хөрөгтэй хамт Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нельсон Мандала болон Ромын хамба ламтан Францисын зураг заларчээ.
а
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ