“Sewol”-оос амьд үлдсэн сурагчид жагсав

img

Өмнөд Солонгосын Жинду арлын ойролцоо “Sewol” нэртэй хөлөг онгоц осолдож, 476 зорчигчоос 172 нь аврагдаж, 293 нь амь насаа алдаж, 11 зорчигч өнөөг хүртэл сураггүй байгаа юм. Дээрх ослоос амьд үлдсэн Ансан хотын Данвон ахлах сургуулийн сурагчид Ерөнхийлөгч Пак Ын Хэд хандаж Сөүл хотноо шар өнгийн шүхэр барин тайван жагсаал зохион байгуулсан тухай “Tribune.com.pk” мэдээллээ. Жагсаалд Данвон ахлах сургуулийн 72 сурагч оролцжээ. Сурагчид цагдаа болон мөрдөх товчоог муу ажиллаж байна хэмээн буруутгаж Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдийг амиа алдсан зорчигчдын гэр бүлд нөхөн олговор олгохыг хүссэн байна. Тэд хөлгийн эзэн болон осолтой холбоотой этгээдүүдийг өнөөг хүртэл илрүүлж чадаагүй  мөрдөгчдийг ажлаа хүлээлгэн өгөхийг шаардаж Сөүлийн цагдаагийн газарт шаардах бичиг хүргүүлжээ.

ө

Жагсаалын дараа Ерөнхийлөгч амиа алдсан зорчигчдын гэр бүлтэй тун удахгүй биечлэн уулзахаа мэдэгдэж, сурагчдаас уучлалт хүсчээ.

а

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ