Дэвид Бэкхам: Викториа бол миний зүрх

а
-Бэкхам сүүлийн үед хэвлэлийн хуудаснаа халамжит хань, сайн аав гэж бичүүлэх нь ихэссэн байна. Том хүү Брууклин яг л тань шиг сайхан залуу болж байна. Могой шиг хүйтэн охидоос хүүгээ хэрхэн хамгаалж байна даа?
-Би бол азтай нэгэн. Дөрвөн хүүхдийн эцэг. Гэнэт л ирсэн аз жаргалынхаа төлөө би тэмцэхгүй бол тэднийгээ үүрд алдах байсан учир талбай дээр бөмбөгний төлөө гүйдэг шигээ эхнэр, хүүхдүүдийнхээ төлөө гүйсэн. Нэг зүйлийг дэлгэхэд би 24-хөн насандаа Брууклин гэх хүүтэй болсон. Хөлбөмбөг, хувийн карьер минь дөнгөж эхэлж байсан учир айж, эхнэр, хүүгийнхээ өмнө хариуцлага хүлээхээс аль болох зугтаадаг байсан. Хайрт эхнэрээ 25 насанд нь “Spice girls” хамтлагаас нь гаргаж, ээж, эхнэр, болгосондоо одоо хүртэл харамсдаг. Амьдралд золиос байхгүй бол энэ ертөнц ямар ч баяр баясгалангүй байх нь тодорхой. Тэгэхдээ би аз жаргалтай байна. Хайраараа өсгөсөн хүүхдүүдээ би нүдний цөцгий мэт хайрладаг. Тэднийгээ үнэнч нөхөрлөл, жинхэнэ хайртайгаа учрахыг би үргэлж хүсдэг. Саяхан том хүү минь болзоонд явах хүсэлтэйгээ хэлсэн. 15 нас бол болзоонд явж, охидын талаар мэдэхэд боломжийн нас. Тиймээс л би зөвшөөрсөн. Тэгэхдээ ямар охин, яаж танилцсан гэх хөвгүүдийн нууц яриа бол бидний дунд бий. Харамсалтай нь энэ тухай дэлгэхийг хүсэхгүй байна. Ойлгоорой.
ө
-Таны гэр бүлийн бүх гишүүд хэвлэлийн гол баатар. Энэ бүхэн танд түвэгтэй байдаг уу?
-Одоо ч дасал болжээ. Анх гэрийн минь үүдэнд 10 гаруй цаг хүлээгээд зураг авдаг гэрэл зурагчдыг гайхдаг л байлаа. Дараа нь улам гүнзгийрч хувийн амьдрал руу минь өндийж, хаана, хэнтэй уулзаж байгааг минь дурандахад таагүй санагддаг байсан ч бусдаас нэг алхмын өмнө явж байгаадаа баяртай байсан. Хөгжилтэй байгаа биз. Харин алхаа гишгээ, уналт, босолтыг минь дэлгэрэнгүй бичиж, хэл амыг минь сугалах шахдаг хэвлэлийнхнийг үзнэ ядаж аль болох зугтаахыг хүсдэг байсан. Нэг хэсэг олны танил байх үнэхээр дарамттай санагддаг байлаа. Тэднээс болж сэтгэлзүйн дарамтанд ч орж, хувийн карьерт минь асуудал үүсч байсныг нуугаад яахав. Одоо бол намайг бус үр хүүхдүүдийг минь оролдож байгаа хэвлэлийхэнтэй дайтаад ч би хүчгүйдэж байна. Хааяа яах гэж олны танил болов оо. Лондонд ямар олон хэвлэлийн байгууллага байдаг байна аа гээд л олон бодол төрдөг. Сүүлдээ манай гэр бүл тоохоо больсон. “Зураг авбал ав. Харин нэр хүндэд минь халдахыг хэзээ ч зөвшөөрөхгүй” гэх гэр бүлийн уриатай болсон.
ө
-Ийм алдартай гэр бүл ер нь их ховор шүү?
-Тийм үү.
ө
-“Бэкхам, Викториа нар том хүүгээ өдрийн 35 ам.долларын цалинтай цагийн ажил хийлгэхээр шийджээ” гэх гарчигтэй мэдээ дэлхийн бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Яагаад том хүүдээ ингэж хатуу зан гаргасан юм бэ?
-Бэкхамын хүүхдүүд хар тамхи хэрэглэлээ гэх мэдээг л би амьд байх хугацаандаа сонсохыг хүсэхгүй байна. Би хөлбөмбөгчин болохын тулд хөлсөө борооны дусал адил урсгасан. Эхнэр минь дуучин болохын тулд цаг наргүй хөдөлмөрлөсөн. Бид хоёрын хөдөлмөрийн үр дүн. Бид бусдаас илүү хөдөлмөрлөсөн учир одоо сайхан амьдарч байгаа. Харин хүүхдүүд минь бэлэн хоол дээр амьдарч байна. Тэд мөнгө хэзээ ч дуусахгүй юм шиг санаж байгаа нь хааяа айдас төрүүлдэг. Тиймээс л амар хялбар амьдрал байдаггүй юм гэдгийг бага ч гэсэн ойлгуулахыг хүссэн. Үнэндээ аяга хурааж, угаах бол гутамшиг биш гэдгийг ойлгуулахыг оролдсон юм.
а
-Та энэ сарын эхээр эхнэр Викториа Бэкхамтай гэр бүл болсны 15 жилийн ой тохиосон. Английн элит гэр бүлийн хуримын ойд маш олон олны танил эрхмүүд оролцсон гэсэн. Харамсалтай нь хэвлэлийнхнийг оролцож, зураг авахыг хориглосон. Тиймээс л бид дам яриагаар л та хоёрын хуримыг ойг сонссон гэдгийг хэлье. Нэг эрхмийн ярьж буйгаар Викториа энэ үеэр хуримын даашинз өмссөн гэж ярьсан?
-Тиймээ. Энэ үнэн. Бид хоёр хамтын амьдралаа холбоод 15 жил болжээ. Том хүү минь 15, Ромео 11, Круз 7, үзэсгэлэнт Харпер охин минь 3 нас хүрчээ. Миний амьдрал дандаа хэвлэлийнхний өмнө өрнөх нь хүндрэлтэй байна. Тиймээс л би хэвлэлийнхнээс ганц өдөр татгалзсан. Олон ч алдартай сэтгүүл хэдэн сая ам.доллар амласан ч би зөвшөөрөөгүй.
а
-Гэрийн босс хэн бэ?
-Харпер охин минь. Хүссэн хүлээсэн охин минь учир түүнийхээ үгийг бурханы үг хэмээн л хүлээн авдаг.
а
-Ах нар нь атаархдаг болов уу?
-Тэд дүүдээ маш их хайртай. Үнэнийг хэлэхэд надаас илүү хайртай.
ө
-Таны эхнэрийн нууц авьяас 2012 оноос илэрч эхэлсэн. Гэнэт л Викториагийн санааг нь гаргасан хувцас Лондон хотын бүсгүйчүүдийг дуу алдуулсан. Энэ тухайд?
-Эхнэр минь их сайн зурдаг. Тэр бас маш сайн мэдрэмжтэй. Би сүүлийн 10 жилийн турш хувийн дизайнертай байгаагүй.
а
-Бразил улсад зохион байгуулагдсан хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзсэн байхаа. Энэ удаад Английн шигшээ баг хангалтгүй оролцсон?
-Тэд бэлтгэл сургуулилт их сайн хийсэн боловч сэтгэлээ хүчирхэг болгоогүй нь алдаа боллоо. Хүн бол сэтгэлийнх.
ө
-Та аль улсын баг аварга болно гэж таамаглаж байсан вэ?
-Аргентин. Мессид итгэж байсан. Гурван хүүгийнхээ хамтаар хөлбөмбөгийн финалыг үзсэн. Тэгэхдээ Герман бол хатуу самар.
ө
-Та эхнэрээсээ болж уйлж үзсэн үү?
-Тийм.
ө
-Хэзээ, яагаад?
-Харпер охиныг минь төрүүлэх гээд өвдөж байхад. Хөвгүүдээ айлгахгүй гээд өвдөлтийг үл тэвчинэ инээж байхад л нулимс минь өөрийн эрхгүй урссан. Викториа бол миний зүрх.
ө
-Викториа ч хатуу чанга эмэгтэй шүү дээ. Хааяа таниас хүчирхэг харагддаг?
-Магадгүй л юм.
ө
-Гэр бүлийн хууралт, араар тавих явдлыг юу гэж боддог вэ?
-Хууралт гэр бүлд хагарал үүсгэдэг гэдгийг л мэдэж байна. Өөр зүйл ярихыг хүсэхгүй байна.
ө
-Таны бага хүү Круз дэлхийн алдартай брэндүүдийн нүүр царайгаар тодорсон явдал танай гэр бүлд ямар өөрчлөлт авчрав?
-Хүү минь “ааваа би тань шиг хөөрхөн юмаа” гэдэг. /Инээв/
ө
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ