Адам Левин 72 өрөөтэй зочид буудал худалдан авав

img

“Maroon 5” хамтлагын гоцлол дуучин Адам Левин найз охин, сахиусан тэнгэр Бехати Принсо нар Мексикийн Лос Кабос хотод таван одтой 72 өрөөтөй “El Ganzo” зочид буудал худалдан авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосууд буудлаа худалдан авсныхаа дараа найзуудаа урьж, үдэшлэг зохион байгуулсан байна. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Адам эртний Ромын үеийг санагдуулам тансаг буудлаа 35 сая.доллараао худалдан авсан. Тэрбээр энэхүү буудалдаа үйл ажиллагаа явуулахгүй зөвхөн өөрөө амрах зориулалтаар ашиглах болно” гэжээ. Дуучин залуу өнгөрсөн жил Нью Йорк хот, Канад улс, Лондонд тус бүр нь 33 өрөөтэй харш худалдан авсан юм.

ө

Саяхан Forbes сэтгүүл Адам Левин 2013-2014 онуудад нийт 145 сая ам.долларын хөрөнгөтэй хэмээн мэдээлсэн юм. Тэрбээр ихэнх ашгаа “Maroon 5” аялан тоглолтоосоо олжээ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tenegee:
hudaldana avav, gene uu, zov bicheech
2014-07-19