1560 малд шүлхий өвчний тандах шинжилгээ хийнэ
Манай улсын баруун бүсийн мал сүрэг шүлхий өвчний халдваргүй болохыг олон улсын түвшинд баталгаажуулан, баруун бүс нутгийг шүлхий өвчингүй болгох зорилт тавин ажиллаж байгаа билээ.
ө
Үүнтэй холбоотойгоор Баянхонгор аймгийн Өлзийт, Баян-Овоо, Бөмбөгөр, Бууцагаан, Хүрээмарал, Баянбулаг, Богд, Жинст, Жаргалант гэсэн есөн сумын мал сүргийг санамсаргүй түүврийн аргаар шинжилгээнд хамруулахаар болжээ. Энэ сарын 16-ны өдрөөс дээж цуглуулж эхэлсэн ба шинжилгээнд нийт есөн сумын 20 багийн 26 суурийн 1560 малыг хамруулахаар төлөвлөсөн байна.
а
Энэхүү ажил нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны санхүүжилтээр хийгдэх бөгөөд Мал эмнэлэг үржлийн газар улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, тус аймгийн мал эмнэлгийн хэлтэс хамтран гүйцэтгэх юм. Шүлхий өвчний тандалт шинжилгээг жил бүр тогтмол хийж эрүүл тайван бүс болохоо баталгаажуулснаар монгол орны баруун бүсээс ялангуяа Баянхонгор аймгаас малын мах экспортлох боломж бүрдэнэ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ