Зуслангийн газрыг есдүгээр сараас өмчлүүлж эхэлнэ

img

“Газар өмчлөлийг эрчимжүүлэх” ажлын хүрээнд нийслэлийн иргэдэд зуслангийн газар өмчлүүлэхээр болсон билээ. Зуслангийн газар өмчлүүлэх ажлыг ирэх есдүгээр сарын нэгнээс эхлүүлэхээр болжээ. Эхний ээлжинд дараах таван байршлын 1414 га газрыг 6186 иргэнд өмчлүүлэхээр шийдвэрлэжээ.

р

Зуслангийн хаягийн зураг батлагдсан байршлуудыг хүргэж байна.

Сүхбаатар дүүрэг, 25-р хороо, Ар хустай зусланд     366 га        1478 хашаа

Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цээнэ зусланд           173 га         644 хашаа

Сүхбаатар дүүрэг, 20-р хороо, Цолмон зусланд        391 га         715 хашаа

Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Жигжид зусланд         219 га         2036 хашаа

Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Яргайт зусланд          265 га         1313 хашаа

а

Дээрх газруудаас Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид зуслан орчмын газрыг иргэдэд өмчлүүлэхийг түр хойшлуулсан байна. Учир нь энэ хэсэгт газрын маргаантай асуудлууд байгаа тухай албаныхан онцолсон. Харин бусад дөрөвт нь газар олголтын ажил ирэх есдүгээр сараас хэвийн хийгдэнэ гэж мэдээллээ.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
яргайтын богины ам яахуу орох юм бол уу
2014-07-20