Бяцхан ханхүүд туулай бэлэглэжээ

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нарын хүүхэд ханхүү Жорж Александр Луи энэ сарын 22-ны өдөр нэг нас хүрэх билээ.

a

Тэгвэл Кейтийн аав ээж зээ хүүгийнхээ нэг насны төрсөн өдөрт зориулж туулай бэлэглэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

a

Гүнж өчигдөр аав Майкл Миддлтон, ээж Кэрол Миддлтон нарыг Хатан хаан II Элизабетийн Букингем ордонд хүлээн авсан аж. Энэ үеэр Кэрол зээ хүүдээ Петр гэх нэртэй чихмэл туулай бэлэглэж, хамтдаа дурсгалын зураг авахуулсан гэж “The Sun” сонинд бичжээ.

a

Ханхүүгийн нэг насны төрсөн өдөрт зориулж  Букингем ордонд хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж буй.

AS

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ