Хатагтай Бушийн даашинзыг музейд байршуулав

img

АНУ-ын Тэргүүн хатагтай асан Лаура Бушийн даашинзыг Оскарын шагналтнуудын хувцас болон эд хэрэглэлийг байрлуулдаг “Oscar de la Renta” музейд байршуулжээ.

A

Ерөнхийлөгч Жорж Буш болон тэргүүн хатагтай нар 2005 онд зохион байгууллагдсан 77 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын хаалтын арга хэмжээнд оролцож байсан билээ. Тэр үед Лаура Буш “Chanel” брэндийн саарал өнгийн шигтгээтэй даашинзыг өмссөн байсан юм.

A

Тус музейн удирдлагууд тэргүүн хатагтайгаас энэхүү даашинзаа музейд байршуулах бодол байна уу хэмээн асуухад тэрбээр зөвшөөрсөн байна. Өчигдөр тус музейд тэргүүн хатагтай даашинзыг байршуулжээ. Энэ үеэр Лаура Буш оролцсон аж.

a

“Oscar de la Renta” музейд Оскарын шагнал хүртсэн ододын хувцас байхаас гадна тус арга хэмжээнд оролцсон бусад салбарын эрхмүүдийн дурсгал ч байдаг юм.

й

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ