Кейни Уэст GQ сэтгүүлийг чимэв

img

Өчигдөр худалдаанд гарсан “GQ” сэтгүүлийн нүүр хуудсыг реппер Кейни Уэст чимсэн тухай “www.dailymail.co.uk”  мэдээллээ. Тэрбээр ярилцлага өгөхөөс татгалзаж, зөвхөн сэтгүүлийн хавтаст зургаа авахуулахыг зөвшөөрсөн гэж сэтгүүлийн эрхлэгч нээлтийн үеэр мэдэгджээ.

й

Тус сэтгүүлийн редакцийн зурвасын дор Кейнигийн мэдэгдэл орсон байна. Уг мэдэгдэлд бичсэнээр “Кейни миний бие ярилцлага өгөх бүрд гэр бүлийн минь асуудлыг хэтэрхий их хөндөж буй учир энэ удаад ярилцлага өгөхөөс татгалзаж байна. Тэгэхдээ GQ сэтгүүлийн хавтаст зургаа авахуулахыг зөвшөөрлөө. Намайг уучлаарай. Гэр бүлээ хамгаалах нь миний үүрэг” гэжээ.

й

Сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч Лу Жианы хэлсэнээр “GQ” сэтгүүлийг худалдан авсан уншигчид Кейнигийн зураг гарсан мөртлөө ярилцлага байхгүй байгаад гайхах байх. Түүнийг хэт их биеэ тоосон гэж хэлүүлэхгүй тулд энэхүү мэдэгдлийн сэтгүүлийнхээ нэгдүгээр хуудаст хавсаргав” гэж хэлжээ.

й

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ