Улсын байцаагчид АНУ-д сургалтад суув
МХЕГ энэ онд АНУ-ын Мал, ургамлын эрүүл мэндийн хяналтын газар (APHIS)-тай харилцаа тогтоож, хамтын ажиллагааны Санамж бичиг, 2014 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг харилцан солилцсон билээ. Хамтын ажиллагааны эхний үр дүнд, Делаварын Их сургуулиас АНУ-ын Нью-Арк хотод зохион байгуулсан “Шувууны томуу өвчний үед авах хариу арга хэмжээ” сэдэвт тав хоногийн сургалтад МХЕГ-ын Тамгын газрын орлогч дарга Л.Санжрагчаа, Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч С.Бүрэнтөгс нар APHIS-ийн санхүүжилтээр оролцжээ.
й
Сургалтын үеэр АНУ-ын Мал, ургамлын эрүүл мэндийн хяналтын газар (APHIS)-ын чиг үүрэг, үйл ажиллагаа, шувууны томуугийн талаархи ерөнхий ойлголт, халдварт өвчний үед хэрэглэх хувийн хамгаалалтын хувцас, тоног төхөөрөмж, био аюулгүй байдал, томуугаар өвчилсөн шувууг устгах, халдваргүйжүүлэх арга, техникүүд, томуугийн тархалтын үеийн Онцгой байдлын төлөвлөгөө, тандалт судалгаа зэрэг сэдвээр мэдлэгээ дээшлүүлэсэн байна.
й
Сургалтад хамрагдагсад шувууны аж ахуйн үйлдвэрлэлээр АНУ-д хоёрдугаарт ордог “Mountaire” компани, шувууны томуугийн дэгдэлтийн үед хийгдэх халдваргүйжүүлэлт, хөдөлгөөнт тоног төхөөрөмж бүхий халдваргүйжүүлэлт, Делаварын Их сургуулийн “Allen” лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Шувууны аж ахуйн менежмент, шувууны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин гарсан үед авах хариу арга хэмжээний талаар онол, практикийн мэдлэг мэдээллээ дээшлүүлж, АНУ-ын арга туршлагаас суралцсанаараа энэ сургалт ач холбогдолтой боллоо.
йы
Сургалтын явцад АНУ-ын Мал, ургамлын эрүүл мэндийн хяналтын газрын ажилтантай уулзаж, хоёр байгууллагын хооронд байгуулах хамтын ажиллагааны санамж бичгийг эцэслэн тохиролцох явцыг хурдавчлах, улсын байцаагчдыг мэргэжлийн сургалтад оролцуулах талаар санал ярилцсан байна. Сургалтанд Белиз, Бенин, Бутан, Египет, Гүрж, Гана, Кени, Македон, Малайз, Мексик, Монгол, Серби, Өмнөд Африк, Шри Ланка, Тринидад, ХБНГУ, Өмнөд Африкийн БНУ болон АНУ-аас 36 хүн оролцжээ.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ