Онгоцны сүйрэлд ОХУ-ыг буруутгав

img

Малайзын агаарын тээврийн “МН17” онгоц Амстердамаас Куала Лампур руу хөөрч явахдаа Украины Грабово хотод осолдсон билээ. Ослын улмаас 280 зорчигч болон багийн 15 гишүүн амиа алдсан байна. Онгоц сүйрсэний дараа Украины Засгийн газар ОХУ-ын тагнуулын дарга Василий Геранин болон салан тусгаарлагчдын удирдагч Игорь Безлер нарын ярилцаж буй утасны яриаг дэлгэсэн юм.

1

Энэхүү ярианд Малайзын агаарын тээврийн онгоцыг сөнөөсөн утгатай яриа өрнөдөг юм. Тэгвэл Оросын эрх баригчид утасны ярианы утгыг санаатайгаар өөрчилсөн хэмээн мэдэгдсэн аж. Украины Засгийн газраас дэлгэсэн энэхүү утасны яриа нь 2010 оны бичлэг хэмээн Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгджээ. Тэрбээр “Онгоц сүйрсэн хэрэгтэй Оросыг холбох гэсэн Украины явуулж буй нэг бодлого. Нэг зүйлийг дэлгэхэд энэхүү бичлэг бол 2010 оных. Мөн утасны бичлэгт санаатайгаар засвар оруулж “МН17”-ийн осолтой Оросын холбохыг оролдлоо. Тун удахгүй эх хувийг нь нийтэд үзүүлэх болно” гэж хэлжээ.

1

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрсөн амралтын өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд захиа явуулсан байна. Обама Путинийг “МН17” онгоцны осолтой холбоотой хэмээгээд Орос улсад дахин эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа мэдэгдсэн тухай “Ройтерс” агентлаг уламжлав.

Путин онгоцны осолд ОХУ ямар ч хамааралгүй гэдгээ мэдэгдэж АНУ-ыг Украиныг хамгаалахгүй байхыг сануулжээ. Тэрбээр “Онгоцны ослын дараа Украины Ерөнхийлөгч Петр Порошенког салан тусгаарлагч нартай хэлэлцээр хийгээгүй нь буруу алхам болсон. Би Порошенког Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа салан тусгаарлагч нартай хэлэлцээр хийх хэрэгтэй гэдгийг сануулсан ч тэрбээр цэргийн ажиллагаагаа эрчимжүүлсэн нь буруу алхам болсон” гэжээ.

1

Пентагоны тэргүүн Чак Хейгл онгоцны осолтой холбоотой асуудлаар Малайз улсад ирэх долоо хоногт айлчлахаар болжээ. Мөн Донецк улсын тэргүүн Денис Пушилин Малайзын “МН17” онгоцны хэрэг салан тусгаарлагч нартай ямар ч хамааралгүй гэдгийг мэдэгдэж НҮБ-ын шинжээчдийг яаралтай ажлаа эхлүүлэхийг хүссэн тухай Дождь сонинд нийтэлсэн байна.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга онгоцны ослоор амиа алдсан зорчигчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлж, шинжээчдийн эцсийн дүн гарах хүртэл хүлээцтэй байхыг сануулжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

mandar:
orosuudad buh barimt hangalttai baina, tun baga bagaar bolgoomjtoi gragaj ehelj baina. amerikchuudiig batalgaatai dalaar ni tavihuun tuld bolgoomjtoi gargahgui bol luivarduulah geed baigaa
2014-07-21
jambil:
ukraine-ii zasgiig barij bui jew nar slav-uudiig hoorond ni hyadaltsuulj bna. engiin orshin suugchidiig grad-aad huihalj bna. ted jew bish uchiraas yamar ch unegui. harin tednii gazar door baigaa bayalag ni unetei. delhiin jew-mason-uud mash huchtei demjij baina. amerikchuud zugeer nohoid baridag mod shig ashiglagdaj baigaa.
2014-07-21
mongol:
er n orsuud ter chigeer n ukirianiig ezeleed abchuul yadgiin daraan ter ebrof ameriktai uchir zuugee oluul yadgiin ymar mongol baigaa bish.
2014-07-21
зочин:
америкчууд аймар юм аа, ууг нь эрх чөлөөний орон гэж боддог байсан чинь ёстой үхэж байхдаа таарсан новшнууд юм байна лээ, ямар ч нотолгоо байхгүй зүйл дээр хариуцлагатай албан тушаалтнууд нь шууд чи хийсэн гэж тулгах юм аа, та нар ямар ч мэдээлэлгүй байж битгий хошгороод байцгаа, хоёр талын мэдээллийг сайн харьцуулж үзэж бай, дэлхийд оросын бус барууны мэдээллийн хэрэгсэл ноёлдог юм шүү
2014-07-21
эрх чөлөө,:
оросуудын мах цусанд шингэсэх хөгийн кгб зан хэзээ арилах юм болдоо,
2014-07-21
эрх чөлөө,:
оросуудын мах цусанд шингэсэх хөгийн кгб зан хэзээ арилах юм болдоо,
2014-07-21
dddd:
орос ч тас мэлзэж бх шив дэ. тэгэхээс өр яахав)
2014-07-21