Автобус осолдож 43 хүн амь үрэгджээ

img

Хятадын өмнөд хэсгийн Сунань мужид шатамхай шингэн тээвэрлэж явсан том оврын машин хот хоорондын зорчигч тээврийн автобустай мөргөлдөж 43 хүн амиа алдсан тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Гэрчүүдийн мэдээлсэнээр “Гэрлэн дохио хүлээн зогсч байсан автобусны араас ачааны машин мөргөсний улмаас гал гарч автобус дэлбэрсэн” гэжээ.

1

Автобусанд жолоочоос гадна 47 хүн зорчиж явж байжээ. Дэлбэрэлтийн улсаас 42 зорчигч болон автобусны жолооч амиа алдаж, таван зорчигч эмнэлэгт хүргэгджээ.

Цагдаа нар осолд ачааны машины жолоочийг 100 хувь буруутгасан байна. Тэрбээр дэлбэрэлтийн үеэр машинаасаа үсэрч амжсан тул амьд үлдсэн аж. Жолооч Дуниан нь 47 настай. Тэрбээр мэдүүлгийнхээ үеэр зорчигч тээврийн автобус гэнэт зогссон учир осол гарсан хэмээжээ. Сунань мужид хоёр сарын дотор авто ослоор 140 гаруй хүн амиа алдсан байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

уран:
хаана нтр-г нь бичээч дээ. хаа байсан хятадад автобус осолдсон төлөө сэтгэл сэрдхийлгэсэн мэдээлэл оруулахаа боливол таарна.
2014-07-21