Бяцхан ханхүү нэг нас хүрлээ

img

Их Британийн угсаа залгамжлах ханхүү Уильям болон гүнж Кейт Миддлтон нарын хүүхэд ханхүү Жорж Александр Луи өнөөдөр нэг нас хүрч байна. Хатан хаан II Элизабет Букингем ордондоо ханхүүгийн төрсөн өдөрт зориулж хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулж, английн дээдсүүдийг хүлээн авчээ. Мөн Лондон хотод Жорж ханхүүгийн төрсөн өдөрт зориулж “Эгдүүтэй хаан” хэмээн баярын парад зохион байгуулж эхэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

6

Ханхүү Уильям өөрийнхөө “Twitter” хаягтаа “Миний баяр баясгалан амь амьдрал минь нэг нас хүрлээ. Жорж төрсөн өдрийн баярын мэнд хүргье” хэмээн жиргэж шинэхэн зургийг нь байршуулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт алдартай хэд хэдэн сэтгүүл ханхүүгийн гэрэл зургаар нүүр хавтсаа чимж төрсөн өдрийн баярын мэнд хүргэсэн билээ.

6

Америкийн “US” сэтгүүлд “Тэргүүн хатагтай Мишель Обама Жорж ханхүүд “Шидэт үлгэр” хэмээх цуврал ном бэлэглэсэн бол ОХУ-ын Ерөнхийлөгч “Матрёшка”, Ерөнхий сайд Дэвид Камерион “Тэди баавгай”, хөлбөмбөгчин Дэвид Бэкхам 25 мянган ам.долларын үнэтэй тоглоомон машин, Ханхүү Харри өөрийнхөө өдрийн тэмдэглэлээ бэлэглэсэн” гэж бичжээ.

6

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хөөрхөн юмаа. төрсөн өдрийн мэнд хүргэе. ёстой эгдүүтэй хаан байнаа
2014-07-21