Хар салхины улмаас 17 иргэн амиа алдав

.
Өнгөрсөн долоо хоногт Филиппинийг чиглэн ирсэн хар салхины улмаас тус улсад 104 иргэн амиа алдсан гэж “Ройтерс” агентлаг уламжлав. Тус улсад өнгөрсөн онд “Хаяан” хэмээх хар салхи дэгдэж 5000 иргэн амиа алдаж хоёр сая иргэн орон гэрээ алдсан билээ. Өнөөг хүртэл хэдэн мянган иргэн НҮБ болон ДЭМБ-ын бэлдэж өгсөн түр хорогдох байруудад байршаад буй юм.
.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чанг Филиппиний Засгийн газарт 10 сая ам.долларын тусламж үзүүлэхээ мэдэгдэж “Филиппинд хандив өргөцгөөе” хэмээх сан байгуулсанаа олон улсад мэдэгдсэн байна. Мөн тэрбээр далайн хар салхины дараа үүсдэг халдварт өвчин дэгдэхээс санаа зовж буйгаа илэрхийлж Филиппийн эрүүл мэндийн байгуллагыг энэ асуудал дээр анхаарлаа хандуулахыг хүсчээ.
.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ