Алсу Гиннесийн номд бичигдэнэ

img

ОХУ-ын нэрт дуучин Алсу дэлхийн хамгийн урт үргэлжилдэг дууны бичлэгт оролцсоноор Гиннесийн амжилтын номд бичигдэхээр болсон тухай “www.pressreader.com” мэдээллээ. Продюссер, хөгжимчин Игорь Сандлерын санаачилгаар хэрэгжиж буй “5775” төслийн хүрээнд энэ дуу бичигдсэн аж. Игорь дуугаа амжилттай дуусгасаны дараа “Дэлхийн хамгийн урт дуу” хэмээн Гиннесийн номд багтах бүрэн боломжтой гэж мэдэгдсэн байна. Энэ талаар Алсу “Instagram”-даа “Би Игорь Сандлерын энэ төсөлд оролцоно. Энэ бол дэлхийн хамгийн удаан үргэлжилдэг дуу бөгөөд хамгийн олон дуучин дуулах болно. “Hallelujah” дууг 5775 дуучин дуулах болно” гэж бичжээ.

ө

Энэхүү уран бүтээл тасралтгүй 48 цагийн турш үргэлжлэх аж.  Алсугаас гадна Дима Билан, Иосиф Кобзон, “Бурановские бабушки”, “На-На” зэрэг одод энэ төсөлд оролцох гэнэ.

ө

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
haha shal balai yum terig uzed suuj bh hun oldhuu
2014-07-21
хммм:
тэгээд алсу нь л номонд бичигдэх үү тэ
2014-07-21