“Иргэдийн мэдээллийн цаг"-ийг зохион байгуулна

img

Улсын бүртгэлийн ерөнхий газраас Иргэдэд зориулсан эрх зүйн албан бус сургалт, сурталчилгааны ажлын хүрээнд иргэний, эд хөрөнгийн, хуулийн этгээдийн бүртгэлийн болон иргэний бүртгэлийн архивын лавлагаа, бүртгэлийн анхан шатны  мэдээлэл, бүрдүүлэх материал, бусад холбогдох мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор мэдээлэл хийхээр болжээ.

й

Энэхүү арга хэмжээг нийслэлийн зургаан дүүрэгт иргэдийн олноор үйлчлүүлдэг төрийн болон төрийн бус байгууллага, худалдааны төв, ерөнхий боловсролын сургууль, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагуудад тодорхой хуваарийн дагуу зохион байгуулахаар төлөвлөжээ.

й

Тодруулбал, өнөөдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын байранд, маргааш буюу энэ сарын 22-ний өдөр Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын байранд  “Иргэдийн мэдээллийн цаг"- ийг  зохион байгуулж Улсын бүртгэлийн хууль, тогтоомж,бүртгэлийн  анхан шатны мэдээ, мэдээлэл, зөвлөгөөг хүргэхээс гадна мэдээллийн булан самбар ажиллуулж, гарын авлага тараах, санал, хүсэлтийг хүлээн авах юм байна.

й

Цаашид Улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн болоод бусад бүртгэлтэй холбогдсон хууль, тогтоомжийн талаар дээрх хэлбэрээр эрх зүйн албан бус сургалт зохион байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэн ажиллах гэнэ.

hj

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ