Хүүхэд боомын халдвар аваагүй

img

 

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 14-нд хүн малын гоц халдварт боом өвчин гарсан болох нь тогтоогдсон.

х

Боомоор өвчилсөн малаас уг өвчний халдварыг авсан 2-54 насны, нэг гэр бүлийн дөрвөн иргэн ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа тухай нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлж байсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн “Хүйтний хонхор” гэдэг газар зусч байгаа Төв аймгийн Баянхангай сумын малчин Б.Нармандахын суурьт  хүн, мал, амьтны  гоц  халдварт “Боом” өвчин оношлогдож  дүүргийн Засаг даргын  А/235 дугаар захирамжаар  хорио цээрийн дэглэм тогтоосон.  Хорио цээр тогтоосноос хойш долоо хонож байгаа ба өнөөдрийн байдлаар нэмж халдварт өвчний сэжиг илрээгүй байна гэж мэдээлэв.

а

Тэгвэл дахин нэг хүүхэд боом өвчний халдварыг авсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдсан байна. Энэ тухай Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тандалт, судалгааны албаны дарга Б.Энхтуяагаас утсаар тодруулахад “Уг хүүхдийг боомын халдвар авсан байж болзошгүй гэж шинжилгээ хийхэд өвчний шинж тэмдэг илрээгүй гэсэн мэдээлэл ирсэн” гэдэг хариултыг өглөө.

а

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ