“Sewol” хөлгийн эзнийг баривчлав
Өмнөд Солонгосын “Sewol” хөлгийн эзэмшигч буюу “Чонхажин Мэрин” компанийн гүйцэтгэх захирал, хувьцаа эзэмшигч Вог гэгчийг Ансеонг хотын Христийн сүмийн хонгилоос баривчилсан тухай “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тэрбээр хөлөг осолдсоны дараа сураггүй алга болсон юм. Цагдаагийн газраас мэдэгдсэнээр Вог нь “Чонхажин Мэрин” компанид 2009 оноос эхлэн удирдах зөвлөлд багтаж, 2010 оны нэгдүгээр сараас эхлэн гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж эхэлсэн гэжээ.
1
Цагдаагийн бие бүрэлдэхүүн Ансеонг хотод 45 хоногийн турш самналт явуулж, үйл ажиллагаагаа явуулж буй 58 сүмд гэнэтийн шалгалт хийж ийнхүү хэрэгтнийг илрүүлсэн байна. Вог нуусан сүмийн номлогч болон хоёр ажилтанг баривчилж, мэдүүлэг авч эхэлжээ.
“Sewol” хөлгийн ачих хэсэгт хоёр дахин их ачаа ачуулсан гэдгийг мэдсэн атлаа далайд гаргасан “Чонхажин Мэрин” компанийн ерөнхийлөгч Ю Бен Ын гэгчийг өнөөг хүртэл орон даяар эрэн сурвалжиж байгаа юм. Мөн хөлгийн ахмад Ли Жүн Сёк болон багийн 11 гишүүний шүүх хурал өнөөг хүртэл сунжирч байгаад иргэд дургүйцлээ илэрхийлж, Сөүл хотын шүүхийн өмнө тайван жагсаал хийж буй юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ