Путин Байдантай уулзахаас татгалзав
АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жое Байдан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй өнөөгийн асуудлаар уулзах хүсэлтэйгээ илэрхийлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жое Байдан “МН17” онгоцны асуудлаас гадна Газын зурваст болж буй мөргөлдөөн, Сирийн дотоодын хямралын асуудлаар уулзахыг хүссэн байна.
Харин Путин Малайзын онгоцны осолтой Оросыг холбож, санаатайгаар улсын нэр хүндийг уландаа гишгэж буй АНУ-ын Ерөнхийлөгч болон ямар ч төлөөлөгчтэй уулзах бодолгүй байгаагаа илэрхийлжээ.
1
Энэ сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Орост эдийн засаг болон газрын тосны салбарт шинэ хориг тавьж буйгаа мэдэгдсэн. Мөн хоёр орны дунд хагарал үүсгэсэн гол асуудал бол “МН17” онгоцны осол юм. “МН17” онгоц Амстердамаас Куала-Лампурын чиглэлд нисч яваад Украины Грабово хотод осолдож 283 зорчигч, багийн 15 гишүүн бүгд амь үрэгдсэн билээ. Обама онгоцыг сөнөөсөн байх магадлалтай “BUK M1” пуужин зөөвөрлөгч техникийг салан тусгаарлагч нарт Путин өгсөн хэмээн мэдэгдсэн юм.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ