Цахилгааны төлбөрөө 10 хоногийн хугацаанд өгөх ёстой
УБЦТС компани борлуулалтын орлого төвлөрүүлэлтийг сайжруулах, авлагыг бууруулах, эрчим хүчний салбарын эдийн засгийн чадавхийг дэмжих зорилгоор хэрэглэгчдээс төлбөрөө авах хугацааг энэ оны наймдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 10 хоног болгон өөрчилжээ. Өмнө нь хэрэглэгчид цахилгааны төлбөрөө 15 хоногийн дотор төлдөг байсан.
а
Тус компани хэрэглэгчдээ оршин суугаа дүүргийнх нь нутаг дэвсгэрээс нь шалтгаалан цахилгаан эрчим хүчний борлуулалтын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар циклд хувааж төлбөр хураах ажлаа явуулдаг. Тухайн хэрэглэгч аль циклд хамрагддагийг “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-д нь тусгайлан тэмдэглэж өгсөн байдаг. Төлбөр төлөх хоног багассан нь бүх циклийн хэрэглэгчдэд хамаарах ба дараах хүснэгтэд заасан хугацаанд цахилгааны төлбөрөө харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс гадна банк, банкны биллинг үйлчилгээ, цахим картаар мөн тус компанийн http://my.tog.mn онлайн төлбөр тооцооны системийг ашиглан хоногийн аль ч цагт төлөх боломжтой гэж мдээллээ.
а
Хэрэглэгчдийн сар бүр цахилгааны төлбөрөө төлөх хугацаа
Цикл | Тоолуурынзаалт авах | Нэхэмжлэхбанкинд хүргэгдэх | Хэрэглэгчтөлбөрөө төлөх | Сануулах, түдгэлзүүлэх мэдэгдэл хүргэх | Эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх |
I | 1-5-ны өдрүүд | 2-6-ны өдрүүд | 6-15-ны өдрүүд | 11-15-ны өдрүүд | 16-ны өдрөөс |
II | 6-10-ны өдрүүд | 7-11-ний өдрүүд | 11-20-ны өдрүүд | 16-20-ны өдрүүд | 21-ний өдрөөс |
III | 11-15-ны өдрүүд | 12-16-ны өдрүүд | 16-25-ны өдрүүд | 21-25-ны өдрүүд | 26-ны өдрөөс |
IY | 16-20-ны өдрүүд | 17-21-ний өдрүүд | 21-31-ний өдрүүд | 26-30-ны өдрүүд | 1-ний өдрөөс |
Y | 21-25-ны өдрүүд | 22-26-ны өдрүүд | 26-5-ны өдрүүд | 1-5-ны өдрүүд | 6-ны өдрөөс |
YI | 26-30-ны өдрүүд | 27-1-ний өдрүүд | 1-10-ны өдрүүд | 6-10-ны өдрүүд | 11-ний өдрөөс |
а
Энэхүү өөрчлөлттэй холбогдуулан “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-ий хоёрдугаар хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулж, тус компанид бүртгэлтэй гар утас руу нь мессэжээр мэдээлэл хүргэх ажил хийгдэж байгаа ба иргэд харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө хандаж, гэрээгээ шинэчлэн баталгаажуулах ёстой байна.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ