Жохар Царнаевийн найзуудыг шүүж байна

img

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр АНУ-ын Массачусетс мужийн нийслэл Бостон хотод жил бүрийн уламжлал болон зохиогддог марафон тэмцээний үеэр дараалласан дэлбэрэлт болж гурван хүн амиа алдаж, 141 хүн гэмтсэн билээ. Цагдаагийнхан энэхүү хэргийг Жохар Царнаев гэгч үйлдсэн гэдгийг илрүүлсэн юм. Тэрбээр төрсөн ах Тамерлантай хамтарч халдлага үйлдсэн байдаг.

Жохар Царнаев халдлагын дараахан баригдсан бол ах нь баривчилгааны үеэр цагдаа нартай буудалцаж амиа алдсан билээ. Сэжигтнүүд 2001 онд ОХУ-аас Массачусеттс мужид цагаачилж ирсэн чечений хөвгүүд юм.

Жохар Царнаевийг зэвсгээр хангасан Казахстан улсын иргэн Азамат Тэжияков болон Диас Кадырбаевты нарын шүүх хурал өнөөдөр болж байна. Шүүхээс тэдэнд халдлага үйлдсэн гэмт этгээдийг зэвсгээр хангасан, хэргийг нуун дарагдуулсан хэмээн буруутгаж буй.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ