Адам Левайн хуримаа хийв
“Maroon 5” хамтлагийн гоцлол дуучин Адам Левайн судермодель Бехати Принсо нар өчигдөр гэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэдний хурим бусад одын адил нууцлаг болсон бөгөөд ойр дотны 300 орчим хүн л уригдсан гэнэ. 35 настай Адам Левайн болон 25 настай Бехати Принсо нарын хурим гайхалтай болж өнгөрсөн талаар “People” сэтгүүлээс мэдээлсэн бөгөөд “Хүн бүхэн энэхүү гэрлэлтийг хүлээж байсан. Учир нь тэд бол төгс хос” хэмээжээ.
Хосууд гэрлэлтийнхээ өмнөх өдөр Лос Анжелос хотноо бяцхан хэмжээний парти хийсэн бөгөөд гэрлэх ёслол Мексикийн Лос Кабост болсон байна. Тэд хуримынхаа өмнө 72 өрөөтөй “El Ganzo” зочид буудал худалдан авсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ