Жастин Бэйбир: Селенаг би хэзээ ч явуулж чадахгүй

img

Залуу дуучин Жастин Бэйбир энэ сарын эхээр “ELLE” сэтгүүлд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

.

-Гадаад төрхөө өөрчилсөн байх чинь. Хоёр жилийн өмнө ярилцлага авч байх үед эгдүүтэй жоохон хүү байсан санагдаж байсан. Үргэлж олны анхаарлын төвд байх ямар санагддаг вэ?

-Олны анхаарлын төвд байх ч гоё шүү. Хааяа онцгүй л байдаг юм. Тэгэхдээ гоё байдаг. Би олны танил болохыг хүсдэг байсан.

.

-Чи их сайн хүү байсан. Харин одоо томчуудын уурыг хүргэж өсвөр үеийнхний бухимдлыг төрүүлж байна. Чиний урлагийн амьдрал аль хэсэгтээ тасарсан гэж бодож байна?

-Тасарсан гэж бодож байна вэ. Сайн ойлгохгүй байна. Хүмүүс нэг зүйл дээр андуураад байх шиг байна. Би 2009 онд “Baby” хэмээх дуугаа 16 настайдаа гаргаж байсан. Тэр үед би жоохон бас мөнгө гэдгийг сайн мэдэхгүй байсан. Надад анх 500 мянган ам.долларын чек өгөхөд би гайхаж бас айж байсан. “Ээжээ та юу авахыг хүсч байна” гээд л ээжээсээ хамгийн эхэнд асууж байсан. Би тэр үед үнэхээр жоохон байсан. Харин одоо өмнөх шигээ жоохон Жастин Бэйбир байхаа больсон. Би 20 настай, найз охинтой, урлагийн карьер минь яг төвдөө ирлээ. Насанд хүрсэн олны танил бүх л эрхэм ийм ааш зан гаргадаг шүү дээ. Тиймээс намайг гоочилж, доромжлох нь багаасаа амжилтанд хүрсэн бүх хүнийг л доромжилж буйтай утга нэг.

.

-Охид чамд хайртайг чи мэдэх үү. Охид чам шиг залуутай болзохыг хүсдэг ч гэрлэхийг хэр олон нь хүсэх бол?

-Би сайн нөхөр, сайн аав байж чадна гэдэгт итгэлтэй байна. Ээж минь намайг төрсөн ааваасаа илүү хүн болоорой гэж үргэлж хэлдэг. Одоо ч хэлдэг. Би аавын хайр гэж мэдрээгүй. Хожим нь сонсоход аав минь намайг таван настай байхад “Энэ миний хүүхэд биш” гэж хаясан гэсэн. Хэрвээ би зүрхний шарх мэдрээгүй элэг бүтэн гэр бүлд өссөн бол амьдрал минь өөр, илүү адал явдалтай болохыг үгүйсгэхгүй. Хэрвээ аав намайг хаяж, ээж минь ганцаараа өсгөөгүй байсан бол шаналал, уй гашуу, уйтгар гуниг, хайрын тухай би дуулж чадахгүй байсан. Бас амжилтад хүрэхгүй байсан. Би дууг зүрх сэтгэлээрээ дуулдаг. Энэ бол миний давуу тал.

.

-Надад хэлээд өгөөч.Чамайг үнэнийг надад хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Селена та хоёр үерхэж байгаа юу аль эсвэл салсан юм уу?

-Юу ч гэмээр юм. Явуулахыг хүсэхгүй анхны хайр. Салсан ч зүрхийг минь шархлуулах хайр. Бид хоёр гурван удаа салсан. Салалт болгонд Селена намайг буруутгаж, бүх бурууг үүрэхийг шаарддаг байсан. Яг одоогийн байдлаар Селена бид хоёр нэг нэгэнгүйгээрээ хэн ч биш. Би түүндээ маш их хайртай. Бидний үерхэл шохоорхолоос эхлээд хайр хүртэл үргэлжлэв. Бид үерхэж байгаа нь үнэн. Тэгэхдээ өмнөх шигээ нэг нэгнээ гавлаж, цагдахгүй байгаа. Тэгэхдээ үерхэж байгаа. Селенаг би хэзээ ч явуулж чадахгүй. Үхэх хүртлээ.

_

-Нэг хэсэг Селенаг чиний хүүхдийг тээж байгаа гэх дуулиан газар авсан?

-Бид хоёр ийм яриа яагаад гарсаныг сайн ойлгоогүй. Тэгэхдээ “TMZ” сайтад Селенагийн найз худал мэдээлэл өгсөн гэдгийг хожим олж мэдсэн. Тэр найз нь Селенагийн талаар худал мэдээлэл цацаж мөнгө авсан гэдгийг дуулаад би шоконд орсон. Бид хоёрын хайрын болон хувийн асуудлаар мөнгө олдог найз нөхөд биднийг үргэлж тойрон хүрээлдэг. Энэ бол олны танил байх нэг хэцүү нь. Би танихгүй мөртлөө намайг таньдаг хүмүүс үнэхээр залхаадаг. Бид хоёр үерхэж байгаа ч аав ээж болоогүй.

.

-Тэгвэл чи Селенад хуримын санал тавьсан гэх мэдээлэл бас худал цуурхал уу?

-Тийм. Худал цуурхал. Бид зүгээр л үерхэж байгаа.

.

-Харамсалтай юм аа. Холливуудын хамгийн хөөрхөн хос болох байлаа?

-Би Селенатай гэрлэхийг хүсдэг. Харин тэр бэлэн биш гэдгээ надад хэлсэн. Тэгэхдээ амьдрал үргэлжилж байна. Маргааш юу болохыг би мэдэхгүй байна. Долоо хоногийн дараа гэрлэсэн ч байж магад. Амьдрал бол тааварлахын аргагүй яг л зүүд шиг.

.

-Ким Кардашианы бага дүүтэй болзож үзсэн үү. Та хоёрын хамт байгаа зургуудыг зөндөө харсан?

-Крисда бол Селенагийн дотны найз. Бид зүгээр л найзууд. Найзууд хамтдаа юм ярьж болно шүү дээ. Тэр үед л бид хоёрын зургийг авсан байх. Тэгээд л шар сонинууд мэдээ хийсэн байх.

_

-Чиний амьдралын хамгийн сайхан мөч. Нэг үгээр мартагдашгүй?

-“Baby” дуу минь “Youtube.com” сайт дээр нэг тэрбум хүн үзсэн гэх мэдээг хүлээн авсаны дараа. Ашер намайг өрөөндөө дуудаад “Бэйбир чамд сайн болон муу мэдээг хэлье” гэж хэлсэн. Тэр “Сайн мэдээ нь “Baby” дууг нэг тэрбум хүн үзсэн. Муу мэдээ нь “Чи ингээд супер од боллоо. Чи энгийн амьдралтайгаа салах ёс хий” гэж хэлсэн. Би энэ хоёр өгүүлбэрийг сонсоод л нисэх мэт болсон.

_

-Сүүлийн үед ямар нэгэн уран бүтээл гаргасангүй. Амралт хэтэрхий удаан үргэлжиж байгаа бус уу?

-Нэг цомог гаргахаар ажиллаж байна. Тун удахгүй худалдаанд гарах болно. Амарч байгаа ч би уран бүтээлээ үргэлж боддог.

.

-Хар тамхи хэрэглэж үзсэн үү?

-Үгүй. Харин архи бол хэтрүүлэн хэрэглэж үзсэн. Нуугаад яахав. Ээжийнхээ нэрээр барихад хар тамхи хэрэглэж үзээгүй.

.

-Тэгвэл сайн байна. Селенагийн юун таалагддаг вэ?

-Нүд.

.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

belieber:
justin tom bolj bga. olon ch uran buteel hiij bga. humuus tuunii nudeer harj ergen toirond ni bolj bga zuilig ch medehgui baij hamaagu muulj bolohgu. ter ali boloh moroodoldoo hurj hun bolson hoino iluu ihiig husne hicheej ch bga. ter amidraldaa selenad l jinhneesee hairtai bolj bsan bh. ter 2 bie bienguigere neeree l bj chadahgu bh <3 <3 <3
2014-07-31
belieber <3:
huurhun ym be <3 <3
2014-07-30
bieber bieber:
justin chi shuuu urag*a
2014-07-27
belieber:
erguu batsaan gene shuu teneg erguu ataarhuu pi*** ve ooroo ene hunii hemjeend hurj chadahguim baij yasan olon ugtei yum ;) zailj uz
2014-07-24
erguu:
erguu tulug shig patsaan
2014-07-22