Мотоцикльтой наадамлахыг хоригложээ
Баянхонгор аймгийн Засаг дарга мотоциклийг замын хөдөлгөөнд оролцуулахыг түр хориглох тухай захирамж гаргажээ.
а
Тус аймагт энэ сарыг 21-27-ны өдрүүдэд Ламын гэгээн Лувсанданзанжанцаны түмэн өлзий гийсний түүхт 375 жилийн ой, Ламын гэгээний наймдугаар дүр Данзанжамбалчойжишэнин гэгээнтэнд бат оршил өргөх ёслол, даншиг наадам, Төвийн бүсийн Их хурд-2014" хурдан морины уралдаан болно.
а
Эдгээр үйл ажиллагаа, баяр наадмын үеэр иргэд, наадамчдын аюулгүй байдлын хангах, гэмт хэрэг, зөрчил, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор наадмын өдрүүдэд Баянхонгор хот, Дуурсахын хөндий болон Эрдэнэцогт сумын Жанжины 4 дүгээр багийн Баянзүрхийн хонхор орчмоор мотоцикльтой иргэдийг замын хөдөлгөөнд оролцохыг түр хоригложээ.
а
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ