Порошенко Ерөнхийлөгч болсон нь алдаа болсон
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Малайзын агаарын тээврийн “МН17” онгоцны осолтой өөрийгөө ямар ч хамааралгүй гэдгээ хэлж, мэдэгдэл хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Малайзын онгоц сүйрсэн явдал улс төрийн тоглоом биш. Энд амьдрал, үхэл яригдаж байна. Олон зуун хүн ойр дотны хэн нэгнээ алдаж, уй гашууд живлээ. Энэ осолтой Орос болон намайг холбох ямар ч үндэслэл байхгүй. Би хэзээ ч хүн алах, тэр тусмаа гэмгүй хүмүүсийг хороох тушаал өгөхгүй. Энэ ослын гол эзэнг НҮБ, олон улсын шинжээчид илрүүлэх учиртай болохоос Обама биш. Украины хямралын гол буруутан өнөөгийн Засгийн газар. Петр Порошенко Ерөнхийлөгч болсон нь алдаа болсон. Хэрвээ Порошенко улс орноо хямралаас гаргахыг хүссэн бол зүүн хязгаарт хэзээ ч цэргийн ажиллагаа явуулахгүй байсан” гэж хэлжээ.
Харин Ерөнхийлөгч Порошенко “Салан тусгаарлагч нарыг Орос санхүүжүүлсэн. Би ард түмэндээ амласан. Эх орноо буцаан авахын тулд бүхнийг хийх болно” хэмээсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ