Хоффманы хөрөнгийг булаацалдав

img

Оскарын шагналт, жүжигчин Филип Сеймур Хоффман өнгөрсөн хоёрдугаар сард 46 насандаа харамсалтайгаар амиа алдсан юм. Жүжигчний цусанд хийсэн шинжилгээнээс кокайн, героин, амфетамин зэрэг мансууруулах бодисууд илэрсэн юм. Тэрээр Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг дэх гэртээ нас барсан. Хоффман угаалгын өрөөнийхөө шалан дээр зүүн гартаа тарианы зүү хатгасан байдалтай олдсон билээ.

Хоффман нийт 35 сая ам.долларын хөрөнгөө найз бүсгүй, хүүхдүүдийнх нь ээж Марианна Доннеллд гэрээслэн үлдээсэн байсан юм. Тэгвэл жүжигчний ээж Дастин хүүгийнхээ эд хөрөнгийн 50 хувийг эзэмших хүсэлтээ илэрхийлж Нью Йорк хотын дээд шүүхэд гомдол гаргасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Хоффманы үхэлд Марианна нөлөөлсөн. Тэр хүүг минь үргэлж дарамталдаг байсан. Тиймээс хүүгийн минь олсон хөрөнгө дээр тэр ганцаараа тансаглахыг хүсэхгүй байна” гэж хэлжээ. Шүүх хурал ирэх сарын 22-ны өдөр болох аж.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

haaa ha:
*iin eejuud zaildaa
2014-07-23