“МН17”-ийн хар хайрцагийг хүлээлгэн өгөв
Малайзын Засгийн газрын 17 төлөөлөгч Украины зүүн хязгаарын Харьков, Донецкт хотод очиж осолдсон “МН17” онгоцны хар хайрцгийг хүлээн авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Бүгд найрамдах Донецк улс”-ын Ерөнхий сайд Александр Бородай хар хайрцгийг Малайзын талд хүлээлгэн өгсөний дараа хэвлэлийнхэнд “Бид амласандаа хүрч онгоцны хар хайрцагийг буцаан өглөө. Энэ бол түүхийн эхлэл. Бид онгоцны хар хайрцагийг Украины удирдлагуудад алдахгүйн тулд амь насаараа хамгааллаа” гэж хэлжээ.
“Онгоцны хар хайрцагны мэдээллийг сэргээж, ослын шалтгааныг тогтоон гол буруутныг илрүүлэх боломжтой боллоо” хэмээн Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак мэдэгдсэн байна.
Осолдсон онгоцны зорчигчдын 60 хувь нь Голланд улсын иргэн байсан юм. Маргааш хохирогчдын цогцсыг Голландын тал хүлээж авч Амстердам руу тээвэрлэхээр болжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ