Эрхүүгээс Халхын гол хүрэх тойрон аялалд оролцогчдыг бүртгэнэ

img

Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд "Ялалтын дөл" залуучуудын дөрөв дэх удаагийн тойрон аялалыг Монголын залуучуудын холбооноос ирэх наймдугаар сарын 22-30 өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. "Ялалтын дөл" тойрон аялал нь хоёр орны залуучуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, хөгжүүлэх, өсвөр үеийнхэнд цэрэг эх оронч хүмүүжил олгох, 1939 оны Халх голын дайнд амь үрэгдсэн монгол-зөвлөлтийн дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэх, хөшөө дурсгалыг сэргээх, залуучуудын эх оронч үзлийг бэхжүүлэх зорилготойюм байна.

вд

Энэ удаагийн аялал ОХУ-ын Эрхүү мужаас МУ-ын Дорнод аймгийн Халх гол сум хүртэл нийт 5500 км замыг туулах ба Оросын 75, Монголын 75-н залуучууд  оролцох аж. Монголын талаас оролцох 75 залуучуудыг Батлан Хамгаалах Яам болон Монголын Залуучуудын холбоо хамтран сонгон шалгаруулалт явуулах юм байна.  Уг тойрон аяллыг 2004, 2005 ба 2009 онуудад тус тус зохион байгуулсан бөгөөд 2009 онд Халх голын дайны ялалтын 70 жилийн ойд зориулан хоёр орны 140 залуучуудын бүрэлдэхүүнтэй багууд амжилттай оролцсон аж.

ьлд

Тойрон аяллын оролцогчдыг орос хэлний мэдлэг  сайтай, спорт, урлагийн авьяастай, бие бялдрын хөгжил сайтайн зэрэгцээ аялалд оролцож байсан туршлагатай байх  гэсэн тодорхой  шалгуураар сонгох гэнэ. Тус аялалд оролцохыг хүссэн хүмүүс  http://myf.mn/ сайтад тавигдсан анкетийг татаж авч бөглөөд тус анкетаа МЗХ-ны байранд авчирч өгч бүртгүүлэх юм байна. Оролцогчдын сонгон шалгаруулалт ирэх сарын 1-нээс эхлэх ажээ.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
их хол замыг олон өдөр туулах юм байна. бие, сэтгэл санааны бэлтгэлтэй хүн л давна. гэнэт бие нь өвдөх, шантрах, хүмүүжил муутай, айлын эрх дураараа хүүхэд явбал гай болох нь ойлгомжтой. саад бэрхшээл зөндөө л гарна, шижээ нь гэнэт өлсөх, цангах, хүйтрэх, халах, бороо, салхи гээд хэцүү шүү. одоо ядаж цэрэгт явсан хүн зүгээр байх. одоогийн залуус худлаа онгироо.
2014-07-23
werww:
zaaval neg shalguur malguur geh um, zugeer sonirhoj bui zaluus orno biz dee?
2014-07-22
zochin:
bi oros helgui, gehdee angli, solongos heleer yaj iigeed yarichihna... bas yavgan ayalal hih durtai... halh goloo, erhuutei ni harmaar l bna... gehdee bi tanai shalguurt orohgui ee....
2014-07-22
цэцэг:
оросуудыг дагаж хөөрцөглөх хэрэггүй ээ. наад оросуудыг чинь дэлхий даяар үзэн ядаж жигшиж бна
2014-07-22
irgen:
orsuud mongol hel surah hergtei shuu yvaandaa orsuudad l hergtei deee
2014-07-22
polpol:
tegvel orosuudad ch bas mongol heltei humuusees bagaa burduul gej *rdlaga tavih heregtei sh te, yalgaa yu bn...
2014-07-22
polpol:
orosuudad zoriulj bas zaaval ch ugui oros heltei bh yostoi yu, bolij up !!! iim hachin dooshoo orson setgehuineesee hezee salah humuus ve?!
2014-07-22