Төв банк 1847 төгрөгөөр доллар худалджээ
Монголбанкнаас зохион байгуулдаг гадаад худалдааны ээлжит дуудлага худалдаа өнөөдөр боллоо. Энэ өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 1847.32 төгрөгийн хаалтын ханшаар 26.4 сая ам.доллар, 298.05 төгрөгийн хаалтын ханшаар 80.5 сая юань худалджээ. Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 10.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэн, гадаад валютын дотоодын захад 10.6 сая ам.доллар нийлүүлсэн байна.
ө
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ